Украины арми Керчийн усан онгоцны үйлдвэр дэх Оросын пуужин тээгч хөлөг онгоцонд цохилт өгсний дараа Орос улс Одесса дахь уран зургийн музей, агуулахыг бөмбөгдсөн байна.

Украины агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук бямба гарагт болсон довтолгоонд Орост эзлэгдсэн Крымийн Керч хотын Залив усан онгоцны үйлдвэрт байсан Оросын “Калибр” пуужинг тээгч хөлөг онгоц сүйрсэн болохыг ням гарагт мэдэгдсэнТүүний хэлснээр дайралтад Францын “SCALP” далавчит пуужинг ашигласан байна.

Олещук сүйрсэн хөлөг онгоцыг нэрлээгүй ч Украины “Эрх чөлөө” радио Оросын хамгийн сүүлийн үеийн пуужин тээгчдийн нэг болох “Аскольд” болохыг мэдэгджээ. Харин Оросын Батлан хамгаалах яам Украины дайралтад зөвхөн хөлөг онгоц нь гэмтсэн гэж мэдэгдсэн байна.

Ням гарагийн орой Украины арми мөн Донецк мужид Азовын тэнгисийн эрэг дэх Седово тосгонд орших Оросын зэвсгийн агуулахыг онилсон.

Дэлбэрэлт өглөө болтол үргэлжлэх нь гарцаагүй. Газар дээр нь байгаа хүмүүс агуулахын нэг хэсэг нь л эвдэрсэн гэж мэдэгдсэн ч тэндээс авах юм үлдээгүй” гэж Мариуполь хотын даргын зөвлөх Петро Андриющенко “Telegram”-аар мэдэгдэж, агуулахын дэлбэрэлтийг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ.

Хариуд нь ням гарагийн шөнө Оросын арми Украинд зургаан далавчит болон баллистик пуужин, 22 ширхэг “Шахед-136/131” камиказе нисгэгчгүй онгоцоор халдсан болохыг Украины армийн жанжин штаб даваа гарагт мэдэгдэв. Украины нисэх хүчин ердөө хоёр пуужин, 15 нисгэгчгүй онгоцыг устгаж чадсан байна. Тэдний ихэнх нь Одесса хотыг чиглэсэн байжээ.

Пуужингууд хотын төв хэсэг болон ашиглахаа больсон үйлдвэрийн барилгыг оносон байна.

ЮНЕСКО-ийн “Дэлхийн өв”-д бүртгэгдсэн хотын түүхэн хэсэгт байрлах хэд хэдэн барилга, музей дэлбэрэлтэд өртжээ. Үүний зэрэгцээ, нисгэгчгүй онгоцнууд боомтын дэд бүтцэд халдаж, агуулах, буулгах тусгай төхөөрөмж, үр тариа тээвэрлэгчид гэмтэл учирсан болохыг Одесса мужийн цэргийн захиргааны дарга Оле Кипер даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: Politico

#ОРос, #Украины дайн, #Одесса,