Нэг удаагийн вакцин нь амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нярай болон бага насны хүүхдийн тоог 80%-иар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоожээ.

Шинэ Английн Анагаах Ухааны сэтгүүлд нийтлэгдсэн “Harmonie”-ийн судалгаанд Их Британи, Франц, Германы 12 хүртэлх сартай 8,058 эрүүл хүүхэд хамрагдсан байна.

Судалгааны явцад энэ бүлгийн 4,037 хүүхдэд нирсевимаб вакцин хийсэн бол 4,021 хүүхдэд стандарт эмчилгээ хийжээ. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүдийн ердөө 11 (0.3%) нь "RSV"-ээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол ердийн эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн 60 (1.5%) нь эмнэлэгт хэвтсэн байна.

Нирсевимаб вакцин нь эмнэлэгт хэвтэх магадлал 1,000 хүүхэд тутамд 6 байсныг нэг болгон бууруулж, 83.2%-ийн үр дүн үзүүлсэн болохыг судлаачид хэлжээ.

Амьсгалын замын синцитиал вирус (RSV) нь ихэвчлэн хөнгөн, ханиадтай төстэй шинж тэмдэг үүсгэдэг боловч зарим тохиолдолд бронхиолит, уушгины хатгалгаа үүсгэдэг.

Их Британид л гэхэд жил бүр таваас доош насны 30,000 гаруй хүүхэд уг вирусээр эмнэлэгт хэвтэж, 20-30 нь нас бардаг байна. Харин дэлхий даяар жилд таваас доош насны 100,000 хүүхэд уг вирусийн улмаас нас бардаг.

Өнгөрсөн жил Их Британийн зохицуулагчид “Sanofi” компанийн үйлдвэрлэсэн нирсевимаб вакцинд зөвшөөрөл олгосон боловч вакцинжуулалтын хөтөлбөр хараахан зарлагдаагүй байгаа.

Их Британийн засгийн газарт зөвлөгөө өгдөг Вакцинжуулалт, Дархлаажуулалтын Хамтарсан Хороо (JCVI) нь хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан “RSV”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр заавал боловсруулах ёстой гэж үзэж байгаа аж.

Долдугаар сард АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) нялх хүүхдэд зориулсан нирсевимабыг зөвшөөрч, Испанийн зарим хэсэгт тарааж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

#судалгаа, #Амсьгалын замын синцитал вирус RSV, #нирсевимаб вакцин,