Сомалийн лалын шашинт “Аль-Шабаб” зэвсэгт бүлэглэл НҮБ-ын нисдэг тэргийг зорчигч болон багийн гишүүдийн хамтаар барьцаалжээ.

НҮБ-ын Сомали дахь төлөөлөгчийн газар (Унсом) эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийж байсан НҮБ-ын гэрээт нисдэг тэрэг барьцаалагдсан болохыг баталсан бөгөөд “хариу арга хэмжээ авч байна” гэж мэдэгджээ.

Дэлхийн хүнсний хөтөлбөр урьдчилан сэргийлэх үүднээс тус бүс дэх нислэгүүдээ түр зогсоосон байна.

НҮБ-ын баримт бичигт өгүүлснээр нисдэг тэрэг Дусамареб хотоос зүүн өмнө зүгт 70 километрийн зайд ослын буулт хийх үеэрээ “Аль-Шабаб” бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан байна. Дотор нь НҮБ-ын ажилтнууд байгаагүй, онгоцны баг нь гэрээт гүйцэтгэгчид байсан гэж тайланд дурджээ.

Нисдэг тэргэнд хэдэн хүн байсан, мөн ямар улсын иргэд болох нь тодорхойгүй байна. Гадны хэвлэлд мэдээлснээр нэг зорчигч амиа алдаж, хоёр зорчигч зугтсан бололтой.

Сомалийн цэргийн албаны хошууч Хассан Алийн хэлснээр нисдэг тэргэнд гадаадын хэд хэдэн, дотоодын хоёр иргэн байсан байна.

Нисдэг тэргээр эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж байсан бөгөөд Галгудууд бүсээс шархадсан цэргүүдийг тээвэрлэх ёстой байсан” гэж тэрээр “Reuters”-т ярьжээ.

“Аль-Шабаб” нь өөрийн засаглалыг бий болгохын тулд 2006 оноос хойш Сомалийн засгийн газрын эсрэг харгис хэрцгий бослого хөдөлгөөн өрнүүлж байгаа зэвсэгт бүлэглэл юм.

Засгийн газар 2010-аад оны дунд үеэс эхлэн хэд хэдэн нутаг дэвсгэрийг зэвсэгт дайчдаас чөлөөлж чадсан ч “Аль Шабаб” бүлэглэл Сомалийн өмнөд болон төв хэсэгт газар нутгийг хяналтдаа байлгаж, энгийн иргэдийг онилж, цэргийн байгууллагуудад халдлага үйлдсээр байна. 

Тус бүлэглэл "Аль-Каида"-тай холбоотой бөгөөд Сомалийн засгийн газар сүүлийн саруудад “Аль-Каида”-тай холбоотой бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ эрчимжүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: BBC

#сомали, #Аль-Шабаб” зэвсэгт бүлэглэл, #НҮБ-ын нисдэг тэрэг,