Саудын Араб нийслэл Эр-Рияд хотод зөвхөн мусульман бус дипломатуудад үйлчлэх анхны архины дэлгүүр нээгдэх гэж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Үйлчлүүлэгчид гар утасны аппликейшнээр бүртгүүлж, Гадаад хэргийн яамнаас зөвшөөрлийн код авч, сар бүрийн квотын дагуу худалдан авалт хийх боломжтой байна.
Исламын шашинд архи уухыг хориглодог ч энэ алхам нь хэт консерватив лалын шашинтай тус улсыг аялал жуулчлалд нээлттэй болгох, бизнесүүдийг дэмжихийн тулд хийж буй хүчин чармайлтын чухал хэсэг юм.
Энэ нь мөн газрын тосноос хараат бус эдийн засгийг бий болгох “Алсын хараа 2030” нэртэй өргөн хүрээг хамарсан төлөвлөгөөний нэг хэсэг аж.
Шинэ дэлгүүр элчин сайдын яамдууд болон дипломатуудын амьдардаг Эр-Рияд дахь Дипломат хороололд байрлах бөгөөд зөвхөн мусульман бус хүмүүст үйлчлэх гэнэ.
Бусад мусульман бус гадаадын иргэд дэлгүүрт нэвтрэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Саудын Арабд олон сая гадаад хүмүүс амьдардаг ч тэдний ихэнх нь Ази болон Египетээс ирсэн лалын шашинтай цагаачид байдаг.
Эх сурвалжийн хэлснээр дэлгүүр ойрын хэдэн долоо хоногт нээгдэх төлөвтэй байна.
Саудын Арабд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглодог бөгөөд өмнө нь олон зуун удаа ташуурдах шийтгэл ногдуулдаг байсан ч шинэчлэлийн хүрээнд уг ялыг шоронд хорих ялаар сольсон. Үүнээс гадна албадан гаргах, торгох зэрэг ял шийтгэл ногдуулдаг байна.
Гэсэн ч тус улсад согтууруулах ундааг хар зах дээр худалддаг бөгөөд дипломат шуудангаар хүлээн авах боломжтой байжээ.
Хэдэн арван жилийн турш харьцангуй хаалттай байсан Саудын Араб сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг олон нийтийн газар тусгаарладаг дүрмээ зөөлрүүлж, мөн эмэгтэйчүүдийг абая өмсөхийг шаарддаг байснаа больж, тус улсыг шашны бус аялал жуулчлалд нээж, эмэгтэйчүүдийг машин барихыг зөвшөөрөх зэрэг өөрчлөлтүүдийг хийж байна.
Эх сурвалж: Reuters

#саудын араб, #Эр-Рияд, #архины дэлгүүр,