“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. 

XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсан Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг гарч, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсний дагуу холбогдох шийдвэрүүд гарснаар хот төлөвлөлийн урьдчилсан судалгааг эхлүүлээд байгаа нь дотоод, гадаадын хот төлөвлөгч, архитектор, инженер, эрдэмтэн, судлаачид төдийгүй хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.

Сонгон шалгаруулалтад дотоодын болон гадаадын байгууллага, баг нээлттэй оролцох боломжтой бөгөөд оролцогч талууд удирдамжид заасан мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг 3 сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заасан.

Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулан төлөвлөх юм.

Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна. Ажлын байртай уялдуулан орон сууцжуулалт, соёл урлаг, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ба өндөр технологи нэвтрүүлсэн, хог хаягдал, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ухаалаг хот байгуулах гэнэ.

Шинэ нийслэл нь төр захиргааны төв болно. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлнэ хэмээн төлөвлөжээ.

#онцолсон, #live, #Ерөнхийлөгчийн Тамгын газар, #“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөө,