Украины хоёр дахь том хот болох Харьковын ойролцоо орших зүүн хойд хилийн Вовчанск хотод цэргүүд нь нэвтэрсэн талаар Оросын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Харин Украины тал хотын орчимд ширүүн тулаан үргэлжилсээр байгааг мэдэгдэв.
Баасан гарагт Оросын арми хил дамнан гэнэтийн дайралтын ажиллагаа явуулсны дараа тус бүс нутаг дахь довтолгоогоо эрчимжүүлж, дор хаяж есөн тосгон, сууринг эзлээд байгаа. Энэ нь түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн чухал хуурай замын дайралтуудын нэгд тооцогдож байна.
Украины армийн мэдэгдэлд дурдсанаар Оросын сүүлийн довтолгоонд таван батальон оролцсон бөгөөд “тактикийн хувьд амжилтад хүрсэн” гэдгийг нь хүлээн зөвшөөрөв.
Гэвч Украины арми дайралтыг зогсоохын тулд тэмцсээр байгаа ба Оросын арми нэг өдрийн дотор 100 гаруй цэргээ алдсан гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Харьков хотоос 74 километрийн зайтай орших Вовчанск хот сүүлийн хэдэн өдөр хүчтэй бөмбөгдөлтөд өртсөн. Ойр орчмын бүс нутгийн албаны хүмүүсийн хэлснээр Москва суурин газруудыг глайд (гулгагч) бөмбөгөөр онилж байгаа аж.
Харьковын мужийн захирагч Олех Сыниехубов Оросууд шинэ чиглэлд жижиг бүлгүүдээр довтлох замаар фронтын шугамыг зориудаар сунгахыг оролдож байгаа гэж мэдэгдсэн байна.
Украины арми Оросын цэргүүдийг саатуулж байгаа ч тулаан шинэ суурин газруудад тархаж болзошгүйг тэрээр анхааруулжээ.
Түүний хэлснээр бүс нутгийн 6,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Орос энэхүү хил дамнасан дайралтаараа Харьковыг эзлэх боломжгүй гэж ажиглагчид харж байгаа ч шинээр бий болгосон зүүн хойд фронтын шугамын ойролцоох энгийн иргэдийн түгшүүрийг улам нэмэгдүүлж байна.
Украин цэргүүдийн хэлснээр хилийн орчимд хангалттай хамгаалалтгүй байсны Оросын цэргүүд тус бүс нутагт зүгээр л “алхаад орж ирсэн” гэв.
Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Харьков, #Вовчанск, #Оросын дайралт,