Лхагва гарагт Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Засгийн газрын хуралдаанаас гарч явахдаа халдлагад өртжээ.

Зэвсэгт этгээд Фиког таван удаа буудсан бөгөөд нэг сум нь гэдсэнд, өөр нэг сум үе мөчний хэсэгт туссан байна. 

Ерөнхий сайдын бие маш хүнд байсан ч гурван цаг гаруйн турш хагалгаанд орсны дараа биеийн байдал нь тогтворжжээ.

Миний мэдэж байгаагаар хагалгаа амжилттай болсон. Тэр амьд үлдэх болно. Амь насанд нь халтай нөхцөл байдал одоо байхгүй болсон гэж Словакийн Ерөнхий сайдын орлогч, Байгаль орчны сайд Томас Тараба хэвлэлд ярьжээ. 

Дотоод хэргийн сайд Матус Сутаж Эсток ерөнхий сайдын амь насанд халдах оролдлогыг ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болж байгааг тэмдэглээд, улс төрийн зорилготой гэж үзэж байгаагаа хэлжээ. Дөрөвдүгээр сард болсон сонгуульд Фикогийн холбоотон Питер Пеллегрини ялалт байгуулсан юм.  

Уг хэрэг Словакийн төв хэсгийн Хандлова хотод болсон бөгөөд халдлагыг 71 настай хүн үйлдсэн гэж Словакийн хэвлэлүүд мэдээлжээ. Халдлагын дараа цагдаа нар түүнийг баривчилсан байна.

Тухайн этгээд худалдааны төвд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан, яруу найргийн гурван түүврийн зохиогч, Словакийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн нэгэн байжээ.

Уг хэрэг Төв Европын жижиг улсыг цочролд оруулж, олон улсын анхаарлыг татсан байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ЕХ-ны орнууд халдлагыг зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлжээ.

5.4 сая хүн амтай тус улсад сүүлийн жилүүдэд улс төрийн хуваагдалд ороод байгаа, тэр дундаа өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгууль нь Фикогийн эрх мэдлийг бэхжүүлэхэд тусалсан.

Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайдаар буцаж ирснээсээ хойш Фико бодлогоо хурдан өөрчилсөн нь сөрөг хүчний зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа аж. 

Түүний засгийн газар Оростой яриа хэлцээ эхлүүлэхийн зэрэгцээ Украинд үзүүлэх дэмжлэгээ бууруулж, авлигын гэмт хэргийн шийтгэлийг сулруулахыг эрмэлзэж, тусгай прокурорын байгууллагыг татан буулгаж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах уриалгыг үл харгалзан олон нийтийн RTVS телевизэд шинэчлэл хийсэн байна.

Эх сурвалж: Reuters

#зэвсэгт халдлага, #Словак, #Ерөнхий сайд Роберт Фико,