Ерөнхий сайд Роберт Фикогийн амийг хөнөөхийг завдсан этгээдийг хамсаатантай байж магадгүй гэж Словакийн Дотоод хэргийн сайд мэдэгдэв.
Лхагва гарагт болсон халдлагыг ганцаараа үйлдсэн байж магадгүй гэж өмнө нь таамаглаж байсан ч илүү олон хүн оролцсон байж болзошгүй гэж үзэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг Матус Сутаж Эсток ням гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Халдлага үйлдэгчийг хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт буруутгасан бөгөөд бямба гарагт цагдан хорих шийдвэр нь гарчээ.
Тухайн этгээдийн нэрийг албан ёсоор зарлаагүй ч Словакийн хэвлэлүүд түүнийг Левиц хотын иргэн, 71 настай Юраж Цинтула хэмээн тодорхойлсон байна.
Ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Эсток мөрдөн байцаалтын баг бүрдүүлж, сэжигтэн “тодорхой бүлэг хүмүүсийн хамт үйл ажиллагаа явуулж байсан” эсэхийг шалгах болно гэж мэдэгдэв.
Халдлагаас хойш хоёр цагийн дараа, сэжигтнийг саатуулснаас хойш түүний “Facebook” дээрх мэдээлэл болон мессежнүүд устгагдсан нь түүнийг хамсаатантай гэж сэжиглэхэд хүргэсэн байна.
Ерөнхий сайд Хандлова хэмээх жижиг хотод засгийн газрын хуралдааны дараа дэмжигчидтэйгээ мэндчилж байгаад ойрын зайнаас буудуулсан юм. Дотоод хэргийн сайд Матус Сутаж Эстокын хэлснээр сум хэдхэн сантиметрийн дээр оносон бол Ерөнхий сайдын элгэнд тусах байжээ.
Олон цаг үргэлжилсэн хагалгааны дараа Фикогийн биеийн байдал тогтворжсон. Гэсэн хэдий ч түүнд эрчимт эмчилгээ шаардлагатай хэвээр байгааг Шадар сайд Роберт Калинак мэдэгдэв. Фико одоогоор Банска Бистрица хотод эмчлүүлж байгаа ба биеийн байдлынх нь улмаас түүнийг ойрын хугацаанд шилжүүлэх боломжгүй байгаа аж.
2016 онд Фикогийн нам парламентын сонгуульд ялалт байгуулснаар тэрээр эвслийн засгийн газрыг тэргүүлэх болсон юм. Гэсэн ч 2018 онд өндөр албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж байсан сэтгүүлчийг хөнөөсөн хэргийн дараа тэрээр албан тушаалаасаа огцроход хүрчээ.
2023 онд болсон сонгуулиар Фико засгийн эрхэнд эргэн ирсэн бөгөөд Словак улсад популист-үндсэрхэг үзэлтэй эвслийн засгийн газрыг байгуулсан байна.
Тэрээр сонгуулийн кампанит ажлын үеэр Киевт үзүүлэх цэргийн тусламжийг зогсоох, Украины НАТО-д элсэх амбицад хориг тавихаа амлаж, Европын холбоо гэхээсээ илүү Оросын ашиг сонирхолд нийцсэн байр суурь илэрхийлдэг байв.
Эх сурвалж: BBC

#Словак, #Халдлага, #Ерөнхий сайд Роберт Фико,