Сүүлийн дөрвөн жил Ерөнхийлөгч Цай Ин Вэний дэргэд Ерөнхий сайдаар ажилласан Лай Чинг-тэ өнөөдөр ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүллээ.
Тайпэй хотын төвд байрлах Японы колоничлолын үеийн ерөнхийлөгчийн өргөөнд тангараг өргөх ёслол болсон бөгөөд Лай энэ үеэр Хятадын эсрэг тэрсэлсэн үзэл агуулаагүй гэдгээ илэрхийлээд, энх тайвныг эрэлхийлэхийг, мөн яриа хэлэлцээр хийхийг уриалав.
Лай нь Хятадын олон жил үргэлжилсэн заналхийллийн эсрэг ардчиллыг дэмжиж ирсэн эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам (DPP)-ын гишүүн юм. Тус нам сүүлийн гурван ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгуулсан нь Тайваний иргэдийн үзэл санаа аль чигт байгааг илтгэж байна.
Лай Тайваний уугуул эрвээхэйг дүрсэлсэн нил ягаан өнгийн зангиа зүүж, арлын өнцөг булан бүрт ургадаг гич цэцэг бүхий зүүг энгэртээ хатгажээ.
Тэрээр 1949 онд Хятадын Бүгд найрамдах намын засгийн газар иргэний дайнд Мао Зэдуны коммунистуудад ялагдсаны дараа Тайвань руу дүрвэхдээ авчирсан Бүгд Найрамдах Хятад улсын тамга болон хүндэтгэлийн тамгыг парламентын даргаас хүлээн авав.
Хятад улс ардчилсан Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж маргадаг бөгөөд арлыг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэх санааг хэзээ ч няцааж байгаагүй.
Нэгдүгээр сард Уильям нэрээр олонд танигдсан Лай сонгуульд ялалт байгуулснаас хойш Тайвань арлын ойролцоох агаарын болон тэнгисийн цэргийн ажиллагаа зэрэг Хятадын байнгын дарамт шахалттай тулгарсаар байна.
Хятад улс сонгуулийн өмнө Лайг дайн дэгдээх эрсдэлтэй “салан тусгаарлагч” гэж удаа дараа нэрлэж байв.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Тайваний хэрэг эрхлэх газар Лайг “Тайвань бүс нутгийн шинэ удирдагч” гэж нэрлээд, түүнийг тайван замаар хөгжих үү, сөргөлдөөнийг сонгох уу гэсэн сонголтыг анхааралтай хийхийг анхааруулжээ.
Мөн ням гарагт Хятадын төрийн дэмжлэгтэй “Global Times” сонин Лайг албан тушаалаа авмагц “илүү өдөөн хатгасан” бодлого баримталж магадгүй талаар бичсэн байна. “Тиймээс урт хугацаанд хоёр эргийн харилцааны байдал өөдрөг биш байх болов уу” гэж нийтлэлд өгүүлжээ.
Эх сурвалж: Reuters

#Тайвань, #Лай Чинг-тэ, #шинэ ерөнхийлөгч,