Италийн хамгийн жижиг тосгоны нэг Ингриа нь 46 оршин суугчтай. Орон нутгийн сонгуульд оршин суугчдаас нь гадна 26 хүн гадаадаас санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
2009 оноос хойш тосгоныг удирдаж буй 42 настай Игорь Де Сантис өмнөх сонгуульд хялбархан ялалт байгуулж байсан бол энэ удаад сөрөг хүчний зөвлөлийн гишүүн 70 настай Ренато Полетто, Миланы оршин суугч боловч Ингриад хоёр дахь гэртэй Стефано Венути гээд нийтдээ 30 хүн буюу тосгоны оршин суугчдын гуравны хоёр нь зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох шинэ зөвлөлийг сонгох сонгуульд өрсөлдөж байгаа аж.
Де Сантисын ээж Милена Кросассо мөн зөвлөхийн албан тушаалд нэр дэвшсэн байна.
“Би ээжээс надтай нэгдэхийг хүссэн ч Полеттогийн жагсаалтад ихэвчлэн эмэгтэйчүүд байгааг хараад тэдний багт орохоор шийдсэн” гэж Де Сантис хэлэв. “Тэд бүгд тосгоныхоо төлөө шаргуу хөдөлмөрлөсөн сайн дурынхан.”
Өрсөлдөөн гэр бүлийн эв найрамдалд нөлөөлөхгүй гэж Кросассо хэлэв. “Миний хүү бид хоёр нийгэмд хамгийн сайн сайхныг хүсэж байгаа бөгөөд гэр бүлийн холбоог сулруулахгүйгээр эмэгтэйчүүдэд үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангах зорилготой юм” гэж хэлжээ.
Өвөө нь Ингриа хотын захирагчаар 30 жил ажилласан Де Сантис ширүүн өрсөлдөөнийг үл харгалзан ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Ингриа нь Италийн Соана хөндийд байдаг ба бусад уулын тосгодын адилаар хүн амын хомсдол, хязгаарлагдмал төрийн үйлчилгээ, өвлийн улиралд цас ороход тулгардаг бэрхшээлүүд зэрэг асуудлуудтай тулгардаг. Мөн 2022 онд Италийн “хамгийн үзэсгэлэнтэй” тосгоны тоонд багтсанаас хойш аялал жуулчлалын өсөлтийг даван туулах шаардлагатай болсон байна.
Эх сурвалж: The Guardian

#итали, #Орон нутгийн сонгууль, #Ингриа тосгон,