Гэрэл зургийг MPA.mn

ОБЕГ-т өнгөрсөн амралтын өдрүүдэд голын усанд живсэн дуудлага мэдээлэл их бүртгэгджээ. Тухайлбал:

- Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/ гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран иргэн Ё /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

- Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/ гэр бүлийн хамт амарч байсан 15 настай хүүхэд “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран Ж/15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 06:57 цагт тухайн хүүхдийн цогцсыг осолдсон газраас 20 км-т “Элстэй” гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон  байсныг олж, гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

- Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км/ гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, “Сонсголонгийн гүүр”-ийн орчим "Туул" голын усанд 2 хүн живж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:12 цагт очиход иргэн Б, Э нар “Туул” голын усанд сэлж байгаад иргэн Э/38 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас 11 метрийн зайтай голын салаанд цогцос нь хайргадаж, тогтсон байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Нуурын усанд осолдсон: 

- Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 3 дугаар багийн “Шар нохойт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ “Ногоон” нуурын эрэг дээр 6 хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн 6 хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байсаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, 07.15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

#обег, #гол усны осол,