Драмын жүжиг шимтэгчдийн дунд найруулагч Мягмарнарангийн Батболд нэгэнт эрчээ авсан. Түүний найруулсан ямар ч бүтээл олны хөлд даруулдаг болж. "Фауст”, “Гэм зэм”, "Опал". Хамгийн сүүлд Английн зохиолч Жорж Оруэллийн "1984" романаас сэдэвлэсэн постдрам уран бүтээл...
Тэгвэл тэрбээр БНХАУ-ын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн "Амьдрахуй" драмын жүжгээ ирэх аравдугаар сарын 1-нд тайзнаа буулгахаар бэлтгэл хангажээ.
Жүжгийн дүр сонголт тун өвөрмөц. Тухайлбал, Ван Шигийн дүрд жүжигчин Д.Мөнхтөмөр сонгогдож. Түүний хувьд одоогоос арваад жилийн өмнө “Хувьсал” продакшны жүжигчин байсан бөгөөд тайзны арав гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж байв.
Гэрэл зургийг MPA.mn
Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Одоо бол урлагийн сургуульд багшилж байна. Нэлээд завсарласны эцэст дахин драмын жүжигт шинэ дүрээр гарч ирлээ?
-Тийм ээ, найруулагч М.Батболдын ээлжит бүтээл болох “Амьдрахуй” жүжигт дүр бүтээж байна. Миний хувьд 2005-2010 онд “Хувьсал” продакшнд ажиллаж, драмын 12 жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн. Драмын урлагт үнэхээр хайртай нэгэн.
10 гаруй жилийн өмнөхийг бодвол энэ төрлийн жүжгийн үзэгчид маш сайхан бэлтгэгдсэн. Драмын урлагт хүмүүс ч их хайртай болсон байна. Үүнд ихэд олзуурхаж сууна.
-"Амьдрахуй" романыг хараахан уншиж амжаагүй үзэгчид таны амилуулж байгаа Ван Шигийн дүрийг чухам ямар дүр юм бол гэж бодож байгаа байх?
-Ван Шигийн дүр “Амьдрахуй” жүжгийн салшгүй нэг хэсэг. Чухал өнгө төрх нь байж чадах байх. Ганцхан үзэгдэл гарах ч үзэгчдэд харуулж, хэлэх гэсэн санаанд нь ихээхэн хувь нэмэр оруулж чадах дүр юм.
Миний хувьд дүрийнхээ мөн чанарыг сайн илэрхийлэхийн тулд хувийн бэлтгэлдээ анхаарч, үгээ суулгахаар энэ өдрүүдэд ажиллаж байна.
-Жүжгийн дүр сонголтууд нэлээд сонирхолтой харагдаж байгаа. Тухайлбал, Та?
-Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн надад ч их таалагдсан. Миний хувьд драмын жүжигт тоглох тухай яриа гаралгүй маш олон жил болж. Хамгийн сүүлд гэхэд л 14 жилийн өмнө “Хувьсал” продакшны “Ээжээ би танд хайртай” жүжгийн гол дүрд тогложээ. Түүнээс хойш драмын урлагаас холдож багшилсан.
Олон жилийн завсарлагатай намайг олоод жүжигт тоглуулж байгаагаас нь харахад найруулагч маань маш их эрэл хайгуул хийжээ гэж бодогдсон. Санаанд оромгүй олон жүжигчид “Амьдрахуй”-д багтсан байна.
Миний хувьд М.Батболд найруулагчтай ажиллаж үзэхсэн гэсэн хүсэл байсан. Найруулагч маань ч эхний уншлагын дараа “Дүр сонголт дээр миний бодсон зөв байж ээ” гэж хэлсэн.
-Романыг нь уншсан үзэгчид өндөр хүлээлттэй байгаа нь мэдээж. Уран бүтээлчдийн баг хүлээлтэд нь хүрч чадах болов уу?
-Аливаа ном, зохиолыг шимтэн уншсан хэн ч өөрийн гэсэн төсөөлөл, ертөнцийг аль хэзээ бий болгочихсон байдаг шүү дээ. Тэр төсөөлөлд нь бид хүрч чадах эсэхийг мэдэхгүй ч М.Батболд найруулагчийн зүгээс хүргэх тавилт, найруулгыг үзэгчид хүлээж авч чадах болов уу.
-“Амьдрахуй” драмын жүжигт байгаа бас нэг чимэг нь алтан үеийн жүжигчдийн бүрэлдэхүүн. Та ч санал нийлэх байх?
-Миний хувьд энэ жүжигт ажиллах болсон эхний шалтгаан нь М.Батболд найруулагч. Харин хоёр дахь нь миний хайрлан хүндэтгэж явдаг ахмад үеийнхэн буюу Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах маань юм.
Би 2005 онд “Нэг л уучилъя” драмын жүжигт энэ хоёр эрхэмтэй нэг тайзан дээр гарч, ард нь жижиг дүр бүтээж явлаа. Жүжигчний ажиллагааг харж, үлгэр жишээ авдаг байсны хувьд дахин хамтарч ажиллая гэж орж ирсэн юм.
....................
Үй Хуа ба "Амьдрахуй”-н тухай...
Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элссэн. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн.
Үй Хуагийн “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Тухайлбал, “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, ЧарльзДеккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй хэмээдэг.
Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж аж.

#онцолсон, #Д.МӨНХТӨМӨР,