Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын зүгээс Куба улсад түлш нийлүүлсэн аль ч улс оронд татвар ногдуулахаар заналхийлж, хориг тогтоосноор тус улс эрчим хүчний гүн хямралд ороод байна. Үүний улмаас Кубын нийслэл Хавана хотын гудамжинд иргэд олноор цуглан эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.

Хавана хотын захын дүүргүүдэд хэдэн зуун иргэн гудамжинд гарч, хог хаягдал шатаан, зам хааж, сав суулга нүдэн "Гэрэл асаа!" хэмээн хашхирч эсэргүүцлээ илэрхийллээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас үргэлжилж буй эрчим хүчний хямралаас үүдсэн томоохон жагсаал нь энэ болж байна. 

Кубын Эрчим хүч, уул уурхайн сайд Висенте де ла О улсын хэмжээнд дизель болон мазутын нөөц бүрэн шавхагдаж, цахилгаан эрчим хүчний доголдол ноцтой түвшинд хүрснийг зарлаад буй. Тэрээр "Манайд ямар ч түлшний нөөц байхгүй. Одоогийн байдлаар үндэсний сүлжээ зөвхөн дотоодын түүхий тос, байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж байна" гэжээ. 

Кубын нийслэлийн олон дүүрэгт хоногт 20-22 цагийн турш цахилгаан тасарч, үүний зэрэгцээ хүнс, түлш, эмийн хомсдолд орсон нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. 

Эх сурвалж: Reuters

#Жагсаал, #Куба улс,