Лхагва гарагт болсон НҮБ-ийн хэлэлцээрийн дараа АНУ, Франц болон тэдний зарим холбоотнууд Израил-Ливаны хилийн дагуу нэн даруй 21 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалаад, Газын зурваст гал зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

“2023 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс хойш Ливан, Израилын хооронд үүссэн нөхцөл байдал тэвчишгүй бөгөөд бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал үүсэхийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

“Тиймээс бид Ливан-Израилын хилийн дагуу нэн даруй 21 хоногийн хугацаатай гал зогсоохыг уриалж, мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд дипломат үйл ажиллагаа явуулах орон зай гаргахыг уриалж байна” гэж нэмж хэлэв.

Энэхүү хамтарсан мэдэгдэлд АНУ, Франц, Европын холбоо, Герман, Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг бусад холбоотон орнууд гарын үсэг зурж нэгдсэн байна. Мөн түр гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй батлахыг Израил, Ливаны засгийн газруудад уриалжээ.

АНУ-ын өндөр албан тушаалтан дараа нь сэтгүүлчдэд ханданБид энэ асуудлыг нэлээд удаан хугацаанд хэлэлцэж байгаа гэж хэлээд, 21 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт тулгуурлан илүү урт хугацааны шийдэлд хүрэхээр хичээж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ 21 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр нь Ливанд дипломат арга хэмжээ авах боломжийг олгохоос гадна Газын зурваст гал зогсоох боломжийг нээж магадгүй гэж найдаж байгаагаа АНУ-ын өндөр албан тушаалтан нэмж хэлжээ.

Сүүлийн үед Израил улс Ливаны Хезболла бүлэглэлийн эсрэг дайралтаа эрчимжүүлээд байгаа. Үүний улмаас Ливанд олон зуун хүн алагдаж, хэдэн зуун мянган хүн хилийн бүс нутгаас дүрвээд байна.

Мягмар гарагт Израилын цэргийн командлагч Ливан руу цэргээ оруулж магадгүй гэж мэдэгдсэн нь мөргөлдөөн Ойрх Дорнодыг хамарсан өргөн хүрээтэй дайн болж хувирах вий гэсэн болгоомжлолыг улам ихээр өдөөж байна. 

Эх сурвалж: Reuters

#Израил, #Ливан, #гал зогсоох хэлэлцээр, #Хезболла бүлэглэл,