Пхеньян энэ жил анх удаа тив алгасах баллистик пуужин туршсанаас хойш хэдхэн хоногийн дараа Хойд Солонгосоос НҮБ-д суугаа төлөөлөгч тус улс цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

НҮБ-д суугаа Элчин сайд Ким Сонг даваа гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр энэ алхмаа цөмийн зэвсэгтэй дайсагнагч орнуудаас ирж буй аливаа аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ гэж тайлбарласан байна.

“Хойд Солонгосын эсрэг үзүүлж буй АНУ-ын цөмийн заналхийллийн аюулын цар хүрээ, аюулын зэрэг аль хэдийн эгзэгтэй цэгт хүрсэн. АНУ-ын бодлогогүй алхмаас болж нөхцөл байдал дайны ирмэгт тулаад байна” гэж Ким хуралдааны үеэр хэлжээ.

Харин НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын орлогч Роберт Вүүд уг уулзалтын үеэр Хойд Солонгосыг ичгүүргүйгээр хамгаалж байгаад Хятад болон Оросыг буруутгаж, Пхеньяныг хууль бус баллистик пуужин, цөмийн болон үйл олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлэхээр зүтгэж байгааг шүүмжилсэн байна.

Мягмар гарагийн үүрээр Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар Умардыг Солонгосын хойгийн зүүн хэсгийн ус руу ойрын тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харвасан болохыг мэдэгдэв. Японы эргийн хамгаалалтын албаныхан уг пуужинг баллистик пуужин гэж таамаглаж байгаа бөгөөд NHK телевизийн мэдээлснээр пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна далайд унасан байна.

Хэдэн өдрийн өмнө хийсэн Пхеньяны тив алгасах баллистик пуужингийн туршилттай холбогдуулан НҮБ-ийн Аюулгүйн зөвлөл пүрэв гарагт мөн хуралдах болно.

Зэвсгийн хөтөлбөрийнх нь зэрэгцээ Хойд Солонгосын 8,000 орчим цэрэг Оросын Курск мужид байрлаж байгаа ба ойрын өдрүүдэд Украин дахь байлдааны ажиллагаанд оролцож магадгүй байгааг АНУ болон Украин анхааруулаад байгаа. Хэрэв Умардын цэргүүд мөргөлдөөнд оролцвол хууль ёсны бай болно гэдгийг хоёр улс мөн мэдэгдсэн.

Эх сурвалж: The Guardian

#нүб, #Хойд солонгос, #цөмийн зэвсгийн хөтөлбөр,