Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын холбооны давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын шуудангаар санал өгөх журмыг чангатгах тухай захирамжийг 23 мужид хэрэгжүүлэхийг түр хугацаанд зөвшөөрөхөөс татгалзлаа. Ингэснээр доод шатны шүүхийн гаргасан хориг хүчинтэй хэвээр үлдэж, захирамжийг хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

Трампын засаг захиргаа энэ оны гуравдугаар сард гаргасан захирамжаар:

-Иргэний харьяалал баталгаажсан сонгогчдын холбооны жагсаалт гаргах,

-АНУ-ын Шуудангийн алба зөвхөн уг жагсаалтад багтсан сонгогчдод шуудангийн саналын хуудсыг хүргэх,

-Сонгуулийн эрхгүй хүмүүст саналын хуудас олгосон албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцох зэрэг шинэ шаардлагуудыг мөрдүүлэхээр төлөвлөж байжээ.

Харин Калифорни, Массачусетс, Невада, Вашингтон тэргүүтэй Ардчилсан нам удирдлагатай 23 муж уг захирамж нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэтрүүлсэн бөгөөд сонгуулийг зохион байгуулах эрх нь үндсэндээ муж улсууд болон Конгресст хадгалагддаг гэж үзэн шүүхэд хандсан юм. Доод шатны шүүх захирамжийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хэрэгжилтийг нь хориглосон бөгөөд давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхийн бүрэлдэхүүн Хууль зүйн яамны "мэтгэлцээн эрт эхэлсэн" гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд захирамжид тусгагдсан хэрэгжүүлэх хугацаанууд ойртсон тул мужууд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж дүгнэсэн байна.

Энэхүү шийдвэр нь 2026 оны арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө гарсан бөгөөд АНУ-ын Хууль зүйн яам уг хэргийг Дээд шүүхэд давж заалдах эсэхээ судалж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Трамп,