Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Йемений Хути бүлэглэл Саудын Арабын Улаан тэнгисийн эрэг дагуух газрын тосны байгууламжуудад халдсаны дараа Баб-эль-Мандебийн хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөн эрс буурсан болохыг Kpler компани тээврийн талаарх мэдээлэлдээ дурьджээ.
Ням гарагт тус хоолойгоор ердөө 11 ачааны хөлөг нэвтэрсэн нь сүүлийн хэдэн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна. Эдгээрийн долоо нь газрын тос тээвэрлэгч танкер байжээ.
Хутичууд Саудын Арабын экспортод далайн бүслэлт тогтоохоо мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж, дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд чухал нөлөөтэй Улаан тэнгисийн тээврийн урсгалыг сааруулжээ. Үүний улмаас газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцны хөдөлгөөн амралтын өдрүүдэд мөн сул хэвээр байсан бөгөөд ням гарагт долоохон хөлөг нэвтэрсний гурав нь Ирантай холбоотой танкерууд байжээ. Аюулгүй байдлын эрсдэлийн улмаас зарим хөлөг байршил дамжуулагч төхөөрөмжөө унтраан зорчиж байсан нь ажиглагдсан байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3584