Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Энэтхэгт оюутан, залуусын оролцоотой томоохон эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, боловсролын салбар дахь асуудал, шалгалтын материал алдагдсан хэрэг болон залуучуудын ажилгүйдлийн асуудлыг хөндөж байна.

“Cockroach” нэртэй болсон залуусын хөдөлгөөнийг дэмжигчид нийслэл Шинэ Делид цугларч, Засгийн газраас боловсролын салбарын шинэчлэл, шалгалтын системд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Жагсаалын үеэр цагдаа болон оролцогчдын хооронд мөргөлдөөн гарч, олон хүн гэмтжээ. Үүний дараа эрх баригчид нийслэлийн зарим хэсэгт гар утасны интернетийн үйлчилгээг хязгаарласан байна.

Энэтхэгийн залуусын бухимдлын гол шалтгаан нь их, дээд сургуульд элсэх болон төрийн шалгалтуудын үеэр гардаг зөрчил, авлигын асуудал, төгсөгчдийн ажлын байрны хомсдол гэж хөдөлгөөний оролцогчид үзэж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Энэтхэгийн хүн амын ихэнхийг залуус эзэлдэг тул ийм төрлийн хөдөлгөөн улс төрийн хувьд ч чухал нөлөө үзүүлэх боломжтой байна.

Эх сурвалж: Reuters

#Жагсаал, #Энэтхэг, #Cockroach,