ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа. 

“Цахим технологи, инженер-техник, хөрөнгийн үнэлгээ болон байгаль орчны хохирлын үнэлгээ” зэрэг шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийх эрх зүйн орчин бүрдэж, Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг Монгол Улсын хэмжээнд анх удаа хийж эхлээд буйг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан сайшаав. Тэрбээр “Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулах ахиц дэвшил юм. Цаашид үзлэг, шинжилгээний чанар, үр дүнд онцгой анхаарч, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад Та бүгд идэвх зүтгэлтэй ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэлье” хэмээв.  

Шүүх шинжилгээний байгууллага нь Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, ДНХ, Хими, Цахим технологи, Бичиг баримтын зэрэг шинжилгээний лабораториудад олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан талаараа танилцууллаа. Шинжээчдийг БНСУ-д сургалтад хамруулснаар Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан шинжилгээнүүдийг хийдэг болсон.

Танилцуулгын үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан 12 төрлийн шинжилгээний лаборатор олон улсын ISO стандартын шаардлага хангаж “Итгэмжлэлийн гэрчилгээ” авсан, Ази, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын 69 гишүүн орон, олон улсын лабораторийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын 155 гишүүн оронд хүлээн зөвшөөрөгдөх болсоныг сайн ажлын жишээ хэмээн талархал илэрхийллээ.

Мөн тэрбээр энэ үеэр алба хаагчдын ажиллах таатай орчинг бий болгож, шаардлагатай тоног төхөөрөмж, нийгмийн баталгааг хангах, шаардлагатай хөрөнгө санхүүг ирэх жилийн төсөвт суулгахад анхаарна гэлээ.  Энэ тухайгаа “Шинжээч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, албаны хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн зориулалт бүхий барилга барихад шаардлагатай төсөв, хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах асуудлыг бодлогын хэмжээнд дэмжин шийдвэрлүүлэхээр ажиллана. Цаашид аймаг, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, түргэн, шуурхай хүргэх, шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэв.

Шүүх шинжилгээний байгууллага 2026 оны эхний хагас жилд инженер-техникийн 1043, байгалийн ухааны 9943, шүүх анагаах ухааны 66868, криминалистикийн 4157, эдийн засгийн 78, нийт 82089 шинжилгээ хийж дүгнэлт гарган, 23212 удаа хэргийн газрын үзлэгт оролцож, шинжилгээгээр 292, халуун мөрөөр нь 49 хэргийг нотолж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр 87.8 тэрбум төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон нь өмнөх оны дүнтэй харьцуулахад шинжилгээ 56.6 хувиар өссөн дүнтэй байна.

Төгсгөлд нь Шүүх шинжилгээний ажлын бүтээмжийг дээшлүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, албаны сахилга, хариуцлагыг сайжруулах талаар ХЗДХ-ийн сайдын албан даалгаварыг даалгасан юм.

#Шүүх шинжилгээний ерөнхий газар, #ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан,