Ням гарагт Хойд Солонгос болон Оросын спортын сайд нар Пхеньянд уулзаж, хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцсэн тухай Хойд Солонгосын төрийн “KCNA” агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Дараа нь Оросын Спортын сайд Михаил Дегтярев, Хойд Солонгосын Биеийн тамир, спортын сайд Ким Ил Гук нар 2025 онд спортын солилцоо хийх тухай протоколд гарын үсэг зурсан байна.
Айлчлалынхаа үеэр Оросын төлөөлөгчид мөн Хойд Солонгосын цэнгэлдэх хүрээлэнгүүдээр зочилж, таеквондогийн үзүүлбэр үзжээ.
Пхеньян, Москва хоёр сүүлийн жилүүдэд дипломат болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Владимир Путин Хойд Солонгост хийсэн айлчлалаар хоёр орны удирдагчид иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаар тохиролцсон билээ.
Үүнээс хойш хойш хоёр улс цэрэг, эдийн засаг, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Хоёр орны батлан хамгаалах харилцаа олон улсад түгшүүр төрүүлэхийн зэрэгцээ Вашингтон, Киев, Сөүл зэрэг холбоотнууд Умардыг Украины дайнд оролцуулах зорилгоор Орос руу цэргийн техник, 10,000 гаруй цэрэг илгээсэнд буруутгаж байгаа.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #хамтын ажиллагаа, #Хойд солонгос, #спортын салбар,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557