АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Америкийн их дээд сургууль, коллежийн төгсөгчдөд ногоон карт автоматаар олгоно гэж таван сарын өмнө амлаж байв.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Хэрэв та манай улсад коллеж төгссөн бол дипломынхоо хажуугаар ногоон карт автоматаар авах ёстой. Би үүнийг боломжтой болгох болно” гэж нэг ярилцлагынхаа үеэр хэлж байсан.
АНУ-ын шинэ ерөнхийлөгч албан тушаалдаа очмогцоо энэ саналыг хэрэгжүүлж, Конгресс үүнийг батлахад шаардагдах хууль тогтоомжийг дэмжвэл энэ бодлого нь сая сая олон улсын оюутнуудад хууль ёсны байнгын оршин суугч болох замыг нээж өгөх юм.
Гэхдээ Трамп уг саналыг анх дэвшүүлснээсээ хойш дахин дурдаагүй тул түүний шинэ засаг захиргаа энэ асуудалд хэрхэн хандах нь тодорхойгүй байна.
Тэрээр ярилцлагынхаа үеэр “Үүнд коллежууд ч багтана. Хоёр жил эсвэл дөрвөн жил сурснаас үл хамааран коллеж төгссөн хэн бүхэн үүнд хамаарна. Хэрэв та коллеж төгссөн эсвэл докторын зэрэг хамгаалсан бол энэ улсад үлдэх боломжтой байх ёстой” гэж хэлж байжээ.
Ярилцлага цацагдсаны дараахан кампанит ажлынх хэвлэлийн төлөөлөгч нэмэлт залруулга хийж, “коммунистууд, радикал исламистууд, Хамасыг дэмжигчид, Америкийг үзэн ядагчид болон нийгэм, эдийн засагт үр өгөөжгүй, халамж горилогч хүмүүсийг үүнд хамруулахгүйн тулд” бүх төгсөгчдийг шалгаж, “Америкт чухал хувь нэмэр оруулж чадах хамгийн чадварлаг төгсөгчдийг үлдээх болно” гэж мэдэгдэж байв.
Гадаад оюутнуудын хувьд энэ нь тэдний амьдралыг өөрчлөх шийдвэр байх нь гарцаагүй. Гэхдээ улс төрийн хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан олон хүн Трампын саналыг хэрэгжих боломжтой гэж үзэхгүй байна. Оронд нь сургууль төгссөний дараах ажлын виз мэдүүлэх сугалааны үйл явцыг өөрчилж, илүү тодорхой тогтолцоотой болгохыг илүүд үзэж байгаа аж.
Их дээд сургуулиудын зүгээс тодорхойгүй байдлыг шийдвэрлэх нь байгууллагуудад эерэг нөлөө үзүүлэхээс гадна уг ногоон картны амлалтыг чадварлаг боловсон хүчин болон авьяасын төлөөх дэлхийн уралдаанд АНУ-д тодорхой боломжуудыг авчирна гэж харж байна. Гэхдээ бүх төгсөгчдөд ногоон карт олгохын оронд тодорхой мэргэжлийн төгсөгчдөд энэ боломжийг нээлттэй болгох нь илүү оновчтой гэж үзэж байгаа аж.
Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд мөн өндөр ур чадвартай цагаачдыг татахад анхаарлаа хандуулах талаар ярьж байсан ч энэхүү хүчин чармайлт нь эцсийн дүндээ хол яваагүй.
Энэ удаад тэрээр бодит болгох амлалт өгсөн ч тэрээр үүнийг ганцаараа хийж чадахгүй. Ийм бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Конгресс Цагаачлалын болон харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэвч Трамп Конгрессын гишүүд, тэр ч байтугай өөрийн дэмжигчдийг ятгахын тулд асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж магадгүй юм.
Арваннэгдүгээр сарын мэдээллээр 2023-24 оны хичээлийн жилд АНУ-ын коллеж, их дээд сургуульд 1.1 сая гаруй гадаад оюутан элсэн орсон нь дээд амжилт болжээ. Эдгээр оюутнууд цагаачлалын бус визтэй, тус улсад зөвхөн суралцах зөвшөөрөлтэй байдаг.
Эх сурвалж: CNN

#АНУ, #Доналд Трамп, #цагаачлалын бодлого, #Ногоон карт,