АНУ-ын Пенсильвани мужид 40,000 долларын үнэ бүхий 100,000 гаруй өндөг хулгайлсан хэрэг гарчээ.
Уг хэрэг хоёрдугаар сарын 1-нд гарсан бөгөөд хулгайч нар “Pete & Gerry's Organics”-ийн түгээлтийн машинаас өндөг хулгайлсан байна.
Сүүлийн үед АНУ-д шувууны ханиадны тархалтаас болоод өндөгний нийлүүлэлт багасаж, үнэ нь санаанд оромгүйгээр нэмэгдээд байгаа.
АНУ-ын засгийн газрын мэдээллээр өнгөрсөн онд өндөгний үнэ 65 гаруй хувиар өссөн бол Хөдөө аж ахуйн яам 2025 онд дахин 20 орчим хувиар өснө гэж таамаглаж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор “Waffle House” үндэсний сүлжээ үнээ нэмсэн бөгөөд хоолонд орсон өндөг тутамд 0.50 долларын нэмэлт төлбөр авахаа мягмар гарагт мэдэгдсэн байна. энэ шийдвэрээ “өндөгний үнийн урьд өмнө байгаагүй өсөлттэй холбоотой түр зуурын зорилтот нэмэгдэл” гэж тайлбарлажээ.
АНУ-д шувууны ханиадны тархалт 2022 онд эхэлсэн бөгөөд сүүлийн саруудад дэгдэлт нь улам нэмэгдэж байгааг тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдэгдсэн байна.
Улмаар арванхоёрдугаар сард гэхэд өндөгний үнэ 8 гаруй хувиар өссөнийг тус агентлаг онцолжээ.
Албан ёсны мэдээллээс харвал нэг хайрцаг өндөгний дундаж үнэ 2023 оны арванхоёрдугаар сард 2.51 доллар байсан бол жилийн дараа 4.15 долларт хүрсэн байна.
Шувууны ханиадны дэгдэлт АНУ даяар шувуу, үхэр, хөхтөн амьтдад бүртгэгдсэн боловч маш ховор тохиолдолд хүнд халдварладаг байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Пенсильвани, #Шувууны ханиад, #өндөгний хулгай,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557