Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг Хятадын хиймэл оюун ухааны DeepSeek аппликейшнийг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цуглуулж, оруулсан бүх өгөгдлийг нь өөрийгөө хөгжүүлэх зорилгоор ашигладаг болохыг мэдэгджээ.

Үндэсний тагнуулын алба (NIS) нь үүнтэй холбоотойгоор аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг засгийн газрын агентлагуудад зөвлөсөн байна.

“NIS”-ийн ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар “DeepSeek” нь бусад хиймэл оюун ухааны үйлчилгээнүүдээс ялгаатай нь хэрэглэгчтэйгээ харилцсан чатын түүхийг бусад серверт дамжуулж, хэрэглэгчийнхээ текст бичиж буй хэмнэл, хурд, алдаа зэрэг мэдээллийг цуглуулахаас гадна “volceapplog.com” зэрэг Хятадын серверүүдтэй холбоотой ажилладаг байна. 

Мөн сурталчилгааны байгууллагуудад хэрэглэгчдийнхээ мэдээлэлд нэвтрэх боломжийг олгодог бөгөөд Өмнөд Солонгосын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын серверт хадгалдаг болохыг “NIS” анхааруулжээ. Тус улсын хуульд зааснаар Хятадын засгийн газар хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгчдийнх нь мэдээлэлд хандах боломжтой гэдгийг тус агентлаг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн DeepSeek нь зарим асуултыг өөр хэлээр асуухад харилцан адилгүй хариулт өгч байсныг NIS тэмдэглэв.

Тухайлбал, кимчиний гарал үүслийн талаар солонгос хэлээр асуухад кимчи бол солонгос хоол гэж хариулсан бол ижил асуултыг хятад хэлээр асуухад Хятадаас гаралтай гэж хариулж байжээ.

Мөн 1989 онд Тяньаньмэний талбайд болсон хэлмэгдүүлэлт зэрэг улс төрийн асуултуудад хариулахаас татгалзаж, Өөр зүйлийн талаар ярилцъя хэмээн сэдэв өөрчлөхийг санал болгодог байна. 

Өмнөд Солонгосын засгийн газрын зарим яамд аюулгүй байдлын үүднээс DeepSeek-д нэвтрэх эрхийг аль хэдийн хаасан. Мөн АНУ, Австрали, Тайвань зэрэг улс аппликейшний хэрэглээнд хязгаарлалт тавьсан байна.

Энэ талаар Хятадын ГХЯ-ны төлөөлөгчөөс асуухад Хятадын засгийн газрыг мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд дээд зэргээр анхаарч, хуулийн дагуу хамгаалдаг болохыг хэлээд, ямар ч компани, хувь хүнээс хууль зөрчин мэдээлэл цуглуулах, хадгалахыг хэзээ ч шаардахгүй гэж хариулсан байна. 

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #хиймэл оюун ухаан, #ХЯтад, #DeepSeek,