Илон Маскийн тэргүүлдэг хөрөнгө оруулагчдын консорциум хиймэл оюун ухааны “ChatGPT”-ийн хөгжүүлэгч “OpenAI”-ийг худалдаж авахаар 97.4 тэрбум ам.долларын санал тавьжээ.
“OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман тэр даруй “X” дээр “Үгүй ээ баярлалаа, гэхдээ хэрэв хүсвэл бид twitter-ийг 9.74 тэрбум доллароор худалдаж авна” гэж бичсэн байна.
Маскийн санал хиймэл Алтмантай удаан үргэлжилсэн хурцадмал байдлыг улам хурцатгаж магадгүй юм.
Маск, Алтман нар 2015 онд ашгийн бус зорилгоор тус компанийг үүсгэн байгуулсан боловч 2018 онд “Tesla” болон “Х”-ийн босс компаниа орхисноос хойш тэдний харилцаа муудсан байна.
Алтман компанийг ашгийн төлөөх байгууллага болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол Маск тус компанийг хүн төрөлхтний тусын тулд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх үндсэн зорилгоо умартсан хэмээн шүүмжилж, хууль эрх зүйн маргаан эхлүүлээд байгаа.
Харин Алтман “OpenAI”-ийг хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулахын тулд ашгийн төлөө компани болох шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Мөн Маск Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаа хүлээж авсны дараа Цагаан ордонд сүр дуулиантайгаар зарласан “Stargate” нэртэй 500 тэрбум долларын өртөгтэй “OpenAI”-ийн төслийг шүүмжилж, хөрөнгө оруулагчдыг нь ийм хэмжээний төслийг санхүүжүүлэх хангалттай эх үүсвэртэй эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгдсэн.
“Wall Street Journal”-ийн мэдээлснээр “OpenAI”-ийг худалдаж авах саналыг Маскийн хиймэл оюун ухааны “xAI” компани дэмжиж байгаа бөгөөд гэрээ хэлцэл хийгдсэний дараа “OpenAI”-тай нэгдэж магадгүй байгаа аж.
Гэхдээ 97.4 тэрбум долларын санал нь өнгөрсөн оны аравдугаар сард 157 тэрбум доллароор үнэлэгдсэн тус компанийн үнэлгээнээс хамаагүй бага дүн юм. Сүүлийн үеийн санхүүжилтийн дараа компанийн үнэлгээ одоо 300 тэрбум долларт хүрээд байна.
Эх сурвалж: Reuters

#Chatgpt, #OpenAi, #илон маск, #Сэм Алтман,