Хойд Солонгос дайны үеэр хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулдаг байгууламжийг буулгаж байгааг Өмнөд Солонгос пүрэв гарагт мэдэгдлээ.

Өмнөдийн Нэгдлийн яам мөн Хойд Солонгосыг хилийн ойролцоо явуулж буй уг үйл ажиллагаагаа даруй зогсоохыг уриалсан байна.

Кумган уулын амралтын газарт байрлах уг байгууламжийг нураах нь хагацсан гэр бүлүүдийн хүслийг уландаа гишгэсэн хүнлэг бус үйлдэл гэж тус яам мэдэгдээд, уг үйлдлийн талаар хууль эрх зүйн арга хэмжээ авч, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ.

Сүүлийн жилүүдэд Хойд Солонгос урд хөршийнхөө эсрэг улам бүр түрэмгий хандлага илэрхийлэх болсон бөгөөд Өмнөд Солонгосыг “дайсагнагч улс” хэмээн албан ёсоор зарлаад байгаа.

Өнгөрсөн жил Пхеньян мөн хилийн ойролцоох Солонгос хоорондын авто зам, төмөр замын зарим хэсгийг дэлбэлсэн. Тухайн үед Өмнөд Солонгосын арми сэрэмжлүүлэх зорилгоор гал нээхэд хүрч байв.

Түүнчлэн 2023 онд Пхеньян техникийн хувьд дайны байдалтай байгаа хоёр улсын хооронд санамсаргүй мөргөлдөөн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор байгуулсан 2018 оны цэргийн хэлэлцээрийг цуцалсан нь Өмнөдийг ижил төстэй алхам хийхэд хүргэсэн юм. 

Гэсэн хэдий ч Хойд Солонгос цар тахлын улмаас хилээ хааснаас таван жил гаруйн хугацааны дараа анх удаа зарим орны жуулчдад зориулж хилээ дахин нээхээр бэлтгэж байж магадгүй гэсэн дохио сүүлийн үед гараад байна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Хойд солонгос,