АНУ болон Оросын албаны хүмүүс Эр-Рияд хотноо Украины дайныг зогсоох асуудлаарх анхны уулзалтаа эхлүүлжээ.
Саудын Арабын нийслэлд болж буй хэлэлцээр нь Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалдаа орсноос хойш нэг сар хүрэхгүй хугацаа, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьснаас нь хойш зургаан хоногийн дараа болж байгаа бөгөөд мөргөлдөөнийг зогсоох АНУ-ын хүчин чармайлтыг харуулсан явдал боллоо.
Гэвч Украин болон Европын удирдагчид Трампыг тэдний аюулгүй байдлын ашиг сонирхлыг үл тоомсорлон, Москватай яаран тохиролцож, Оросын талд ашигтай хэлэлцээр байгуулж, Путинийг ирээдүйд Украин болон бусад улс орнуудад заналхийлэх боломжийг олгож магадгүй гэж санаа зовж байна.
Трампын баг Украины НАТО дахь гишүүнчлэлийг үгүйсгэж, алдсан бүх газар нутгаа эргүүлэн авах хүслийг нь боломжгүй зүйл гэж урьдчилан мэдэгдсэн нь томоохон буулт гэж шүүмжлэгчид үзэж байна.
Украин мөн тэдний оролцоогүйгээр энхийн хэлэлцээр хийх боломжгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьский өнгөрсөн долоо хоногт “Бүрэн эрхт улсын хувьд бидэнгүйгээр байгуулсан ямар ч гэрээг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн.
Өнөөдрийн хэлэлцээрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, Ойрх Дорнодын элч Стив Виткофф нар болон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Путиний туслах, ахмад дайчин Юрий Ушаков нар оролцож байна.
Кремлийн зүгээс өнөөдөр Трамп, Путин нарын уулзалтын товыг тодорхой болгож магадгүй гэж хүлээж буйгаа хэлэлцээрийн өмнө мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын албаныхан уг хэлэлцээрээр Москваг дайныг зогсоох тал дээр хэр нухацтай байгааг тодорхойлно гэдгээ өчигдөр мэдэгдсэн.
Мөн өнөөдрийн уулзалтаар хоёр орны төлөөлөгчид “Орос-Америкийн харилцааны бүх хүрээ”-г хамарна гэж Кремль мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #ОРос, #саудын араб, #Украины дайн,