Өчигдөр АНУ, Оросын албаны хүмүүс Украины дайныг зогсоох асуудлаар уулзсан бөгөөд Саудын Арабд болсон уулзалт нь түрэмгийлэл эхэлснээс хойш Орос, Америкийн төлөөлөгчид нүүр тулан уулзсан анхны тохиолдол байв.

Уулзалтаар талууд дайныг дуусгах хэлэлцээрийн багуудаа томилохоор тохиролцжээ. Уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Өнөөдөр урт бөгөөд хүнд хэцүү аяллын эхний алхам боловч чухал алхам боллоо” хэмээн мэдэгдсэн байна.

Уг хэлэлцээрт Украиныг уриагүй бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьский үүнд цочирдсоноо мэдэгдээд байгаа.

Гэвч дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины хариу үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Тэрээр сэтгүүлчийн асуултад “Тэд ширээний ард сууж чадаагүйдээ бухимдаж байгааг би сонссон. Үнэн хэрэгтээ тэд гурван жилийн турш, түүнээс ч өмнө ширээний ард суух боломжтой байсан. Энэ асуудлыг маш амархан шийдэж болох байсан” гэж хариулсан байна.

Саудын Арабд болсон АНУ, Оросын албаныхны уулзалтын дараа Трамп “илүү итгэлтэй” болсноо мэдэгджээ. “Тэд маш сайн байсан. Орос ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна. Тэд зэрлэг харгислалыг зогсоохыг хүсэж байна. Энэ дайныг дуусгах хүч надад байгаа гэж бодож байна” гэж хэлсэн байна.

Европын орнууд Украин руу цэргээ илгээх боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа ба энэ талаар асуухад Трамп “Хэрэв тэд үүнийг хийхийг хүсэж байгаа бол энэ нь маш сайн хэрэг, би үүнд бэлэн байна” гэж хариулжээ.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Саудын Арабд АНУ-ын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа АНУ, Орос аль болох хурдан Элчин сайдаа томилж, "хамтын ажиллагааг бүрэн сэргээх" нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцсон болохыг мэдэгджээ.

Маш үр дүнтэй яриа өрнөсөн. Бид харилцан бие биеэ сонсож, ойлголцсон” гэж тэрээр хэлсэн байна.

Түүнчлэн Лавров ямар ч энхийн хэлэлцээрийн хүрээнд Украинд НАТО-ийн энхийг сахиулагчдыг оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гээд, НАТО-г өргөжүүлэх, Украиныг эвсэлд нэгтгэх нь Орост “шууд аюул заналхийлэх болно” гэсэн Оросын өмнөх байр суурийг дахин дахин илэрхийлэв.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Оросыг мөргөлдөөнийг зогсоох үйл явцад оролцож эхлэхэд бэлэн гэдэгт итгэлтэй болсноо мэдэгдсэн байна.

Рубио мөн энхийн хэлэлцээр байгуулах үйл явцад “хэнийг ч орхигдуулаагүй” гэж амлажээ.

Эх сурвалж: BBC

#АНУ, #ОРос, #саудын араб, #Украины дайн,