Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонарог 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа сонгуулийн үр дүнг хүчингүй болгохын тулд төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт яллагдагчаар татсан тухай мягмар гарагт тус улсын дээд прокурорын газар мэдэгдэв.

Ерөнхий прокурор Пауло Гонет Бразилын Дээд шүүхэд экс ерөнхийлөгчөөс гадна түүний үед сайдаар ажиллаж байсан хэд хэдэн хүн, Тэнгисийн цэргийн командлагч асан нарын 33 хүний эсрэг хэрэг үүсгэсэн байна.

Яллах дүгнэлтэд “Ардчилсан тогтолцоонд заналхийлсэн үйлдлийн хариуцлагыг эрх мэдлийн авторитар зарчимд үндэслэсэн Жаир Мессиас Болсонаро тэргүүтэй гэмт хэргийн бүлэглэл хүлээх ёстой” гэж өгүүлжээ.

Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес Болсонарог оргон зайлах эрсдэлтэй гэж үзээгүй тохиолдолд түүнийг шүүх хурал хүртэл баривчлах магадлал бага байгаа аж.

2022 оны сүүлчээр болсон ерөнхийлөгчийн сонгуульд зүүний үзэлтэй Луис Инасио Лула да Силва маш бага саналын зөрүүгээр Болсонарог ялсан.

Гэвч Силваг албан тушаалаа хүлээн авснаас долоо хоногийн дараа буюу 2023 оны нэгдүгээр сард Болсонарогийн дэмжигчид нийслэл Бразилыг бүхэлд нь хамарсан үймээн самуун дэгдээсэн юм.

Болсонарог сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн уг эсэргүүцэлд ямар оролцоотой байсныг шалгах мөрдөн шалгалтын ажиллагаа хэдэн сарын өмнө дууссан байна.

Экс ерөнхийлөгч хууль зөрчиж байгаагүй хэмээн удаа мэдэгдэж, түүний эсрэг буруутгалыг өрсөлдөгчдийнх нь хийж буй “шулмын ан” гэж нэрлэж байсан.

Түүнийг хэрэгт татсан явдал нь Болсонарогийн хувьд цохилт болж байгаа төдийгүй улс төрд эргэн ирэх найдварыг нь улам хүндрүүлж байна.

Сонгуульд ялагдсанаасаа хойш Болсонаро хэд хэдэн хуулийн сорилттой тулгарсан ч хэрэгт яллагдагчаар татагдаж буй нь анхны тохиолдол юм. 

Эх сурвалж: Reuters

#Бразил, #Жаир Болсонаро, #төрийн эргэлтийн хэрэг,