Доналд Трампын засаг захиргаа АНУ-аас нийлүүлсэн зэвсгийн хэрэглээг хянах, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн аливаа зөрчлийг мэдээлэхийг шаардсан Байдены үеийн тушаалыг цуцалсан болохыг эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.
Израил Газын зурваст АНУ-аас нийлүүлсэн бөмбөг ашигласан тухай шүүмжлэл гарсны дараа 2024 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байден Үндэсний аюулгүй байдлын 20 дугаар санамж бичиг (NSM-20) гэгчид гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичиг нь зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй АНУ-ын зэвсгийг хүлээн авсан бүх улс орнуудад хамаарах бөгөөд АНУ-ын засгийн газар эдгээр улс орнууд руу нийлүүлсэн зэвсгийн хэрэглээтэй холбоотой тайланг Конгресст тайлагнах үүрэг хүлээж байв.
Энэ хүрээнд Байдены засаг захиргаа 2024 оны тавдугаар сард гаргасан тайландаа Израилыг олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн байж магадгүй талаар дурдсан ч АНУ-ын албаныхан дайны эмх замбараагүй байдлын улмаас энгийн иргэдэд хохирол учруулсан зөрчлийн тодорхой тохиолдлыг тогтоож чадаагүй юм.
Ирэх саруудад Трампын засаг захиргаа зэвсгийн хэрэглээний талаар тайлангаа Конгресст тайлагнах шаардлагатай байв.
АНУ-ын зэвсгийн худалдаанд хяналт тавихыг дэмжигч, Мэрилэндийн сенатор Крис Ван Холлен энэхүү санамж бичгийг хүчингүй болгосон нь ичгүүртэй шийдвэр гэж мэдэгджээ.
Ван Холлен “Энэ нь манай үндэсний аюулгүй байдал, дэлхий дахинд хүний эрх, бидний байр суурьт сөргөөр нөлөөлж байна” гэж мэдэгдсэн байна.
“Энэ алхам нь мөн АНУ-ын татвар төлөгчдийн ам.долларын хэрэглээг хууль тогтоомж, үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг алдагдуулж байна. Энэ бол Трамп Америкийн үнэт зүйлсэд илт хайхрамжгүй хандсаны бас нэг тод жишээ юм. Энэ бол Америкийг нэгдүгээрт тавьж байгаа биш, харин Америк ухарч буйн илрэл юм.”
Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа хүлээн авсныхаа дараа Байдены үед гаргасан үндэсний аюулгүй байдлын бүх санамж бичгийг эргэн харахыг шаардсан захирамжид гарын үсэг зурсан билээ.
Эх сурвалж: Reuters

#Доналд Трамп, #АНУ-ын зэвсгийн хэрэглээ, #Үндэсний аюулгүй байдлын 20 дугаар санамж бичиг, #NSM-20,