Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Я.Цэлмэн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул нараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх, тогтоох, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Ахмад насны үндэсний төвд урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж ажиллаж байна.

Хяналт шинжилгээний хүрээнд “Хүний эрх, эрх чөлөө, Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрх”-ийн хэрэгжилт, комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, ахмад настны эрхийг хангах чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан ажил, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалтай газар дээр нь танилцаж, тус төвийн албан хаагчид болон үйлчлүүлэгч нараас асуумж авч, хүсэлт гаргасан ахмадуудтай ганцаарчлан уулзлаа. 

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад настнуудад ажлын хэсгээс тавгийн идээ бэлэглэснийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, АНҮТ-ын дарга Л.Эрдэнэхүүд гардуулан өглөө.

#Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний ажиллагаа, #Ахмад насны үндэсний төв,