Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Бразилын зүүн өмнөд  Минас-Жерайс мужид орсон аадар бороо, үерийн улмаас амиа алдсан хүний тоо 46-д хүрсэн талаар мужийн онцгой байдлын  албанаас  мэдээллээ.
Үер, хөрсний нуралт Жуиз де Фора болон Уба хотод ихээхэн хохирол учруулж, ойролцоогоор 3600 хүн орон гэрээсээ нүүн шилжихэд хүрээд байна. Мөн одоогийн байдлаар 21 хүний сураггүй болжээ.

Үргэлжлэн орсон борооны эрч мягмар гарагаас намжсан ч  аврагчид, сайн дурынхан орон гэрээ, ойр дотнын хүмүүсээ алдсан иргэдэд тусламж үзүүлсээр буй.
Бразилын Засгийн газар мөн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн болон яаралтай тусламж хүргэж, эрүүл мэндийн ажилтнууд болон үндэсний батлан хамгаалахын мэргэжилтнүүдийг илгээсэн байна.

Бразил улсад арванхоёроос гуравдугаар сар хүртэл борооны улирал үргэлжилж, хүчтэй аадар, үер болж, хөрс нурдаг. Жуиз де Фора хотын захиргааны мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сар тус хотын түүхэнд бүртгэгдсэн хамгийн их хур тунадастай сар болж, дунджаас хоёр дахин их бороо оржээ. 

Эх сурвалж: Reuters 

#Бразил, #үер,