Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс Цагдаагийн ерөнхий газрын холбогдох газар, хэлтэс болон албан тушаалтанд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протокол, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2022-2025 онд нийт 21 зөвлөмжийг тус тус хүргүүлж биелэлтийг тооцсон.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу “аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах”-аар 2025 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа нийт 19 газар, хэлтсийн 32 обьектод урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 16 зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд хүргүүлсэн.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрэгжих, хүнийг бусармаг, доромжлон харьцахаас ангид байх эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 2025 онд 51 зөвлөмж, 2026 он гарсаар Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргад тус тус зөвлөмж хүргүүлсэн.

Гэрэл зургийг MPA.mn
Зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хангалтгүй хэрэгжүүлсэн 23 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулах, 2026 оны нэгдүгээр сард Увс аймгийн Цагдаагийн газрын даргад хариуцлага тооцуулах саналыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ЦЕГ-ын даргад хүргүүлээд байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн М-ийн эрхийг цагдаагийн алба хаагч ноцтой зөрчсөн байж болзошгүй мэдээлэл 2026 оны 2 дугаар 4-ний өдрийн албан бичгээр ирсэн. Иргэнийг эрүү шүүлтээс ангид байх эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хяналт шинжилгээ хийж ажиллалаа.

Хяналт шинжилгээгээр 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус хэлтсийн алба хаагч Б.Б нь иргэн Б.М-ийн бие, эрх чөлөөнд нь халдаж, гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг хүлээлгэх зорилгоор цагдаагийн хэлтсийн үүдэн хэсэгт айлган сүрдүүлж, дарамталж, толгой тус газарт 6 удаа цохиж, шилбэ хэсэгт 5 удаа өшиглөж, бусад хэлбэрээр хэрэглэх, хүнийг бусармаг, доромжлон харьцахаар хүний нэр төрийг доромжилсон байж болзошгүй ноцтой хүний эрхийн зөрчил, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна.

ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ АЖИЛЛАГАА

#live, #Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний ажиллагаа, #Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн,