Мягмар гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас гаргасан удирдамжийн дагуу тус улсад хууль бусаар оршин сууж буй цагаачид холбооны засгийн газарт бүртгүүлээгүй тохиолдолд их хэмжээний торгууль, хорих ял хүлээх боломжтой болжээ.

Трампын засаг захиргаа цагаачлалын хуулийн хэрэгжилтийг шийдэх болно, бид ямар хуулийг хэрэгжүүлэхээ сонгохгүйгэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөн улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд тус улсад хэн амьдарч байгааг засгийн газар мэдэж байх нь чухал гэдгийг онцолжээ.

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны цахим хуудсанд бичсэнээр АНУ-д виз мэдүүлэхдээ хурууны хээгээ өгөөгүй, бүртгүүлээгүй болон АНУ-д 30 ба түүнээс дээш хоногоор оршин суух 14-өөс дээш насны бүх цагаачид бүртгүүлж, хурууны хээгээ өгөх шаардлагатай байна.

Үүний дараа дараа Дотоодын аюулгүй байдлын яамнаас бүртгэлийг нь гэрчлэх баримт өгөх бөгөөд 18-аас дээш насны цагаачид үргэлж биедээ авч явах ёстой гэж цахим хуудсанд бичжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард албан тушаалаа хүлээн авснаасаа хойш хууль бус цагаачлалын эсрэг хэд хэдэн томоохон арга хэмжээ санаачлан баталсны дотор цагаачдыг бүртгэлжүүлэх асуудлыг тус яаманд үүрэг болгоод байсан юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #цагаачлалын асуудал,

дорж 123.109.175.222
2025-03-01
улс орон төртэй бна гэдэг сайхан юм аа
Хариулах