Лхагва гарагт Хятадын арми Тайваний баруун өмнөд эргийн ойролцоо буудлагын сургуулилалт хийжээ. 

Тайваний Батлан ​​хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар өглөөний есөн цагийн үед Тайваний хоолойд Хятадын 32 цэргийн нисэх онгоц болон байлдааны хөлөг онгоцнууд хамтарсан байлдааны бэлэн байдлын сургуулилалт хийж байгааг илрүүлсэн байна. 

Мөн Хятадыг тус улсын эргээс 74 км-ийн зайд урьдчилан сануулалгүйгээр буудлагын сургуулилалт хийж, олон улсын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн буруутгажээ.

Тайваний баруун өмнөд эрэгт Каошюн, Пинтун зэрэг томоохон хотууд байдаг бөгөөд эдгээр хотуудад тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн чухал баазууд байрладаг байна. Каошюнд мөн Тайваний хамгийн том боомт байрладаг аж.

Сургуулилалт нь олон улсын нислэг, тээврийн аюулгүй байдалд заналхийлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд илэрхий өдөөн хатгалга болж байна гэж тус яам мэдэгдээд, хяналт тавихаар өөрийн хүчийг илгээснээ мэдэгдэв.

Мөн сүүлийн үед Австралийн эрэг орчмын бүс нутагт явуулж буй цэргийн үйл ажиллагааг нь дурдаад, Хятад бол Тайваний хоолой болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй цорын ганц томоохон хүчин болсны нотолгоо гэж цааш нь өгүүлжээ. 

Хятад улс нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж маргадаг бөгөөд эрхшээлдээ оруулахын тулд хүч хэрэглэх хувилбарыг хэзээ ч үгүйсгэж байгаагүй юм.

Лхагва гарагийн өглөө Хятадын албан ёсны “Xinhua” агентлагийн мэдээлснээр эрх баригч Коммунист намын дөрөв дэх удирдагч Ван Хунин энэ долоо хоногт Хятадыг дахин нэгтгэх үйл хэрэгт илүү их хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.

Хятад улс хоёр эргийн харилцаанд манлайлж, санаачилгыг гартаа авч, эх орноо нэгтгэх үйлсийг тууштай урагшлуулах ёстой гэж Ван Тайваньтай холбоотой асуудлаар жил бүр хийдэг уулзалтын үеэр хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#Тайвань, #ХЯтад, #буудлагын сургуулилалт,