Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский баасан гарагт Вашингтонд айлчилж газрын ховор элементийн тухай гэрээнд гарын үсэг зурна гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Хэлэлцээрийн дагуу Киев газрын ховор элементээс олох орлогынхоо тодорхой хэсгийг АНУ-тай хамтран хянадаг санд шилжүүлнэ. Энэхүү гэрээ нь энхийн хэлэлцээрт Трампаас дэмжлэг авах Украины гол хөшүүрэг болж байгаа юм.

Трамп Зеленьскийг айлчлалынхаа үеэр газрын ховор элемент болон бусад асуудлаар гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдсэн ч Вашингтон Украины хүсэж байснаар аюулгүй байдлын баталгаа гаргахгүй гэдгийг тэмдэглэжээ.

Би аюулгүй байдлын баталгаа өгөхгүй. Бид Европоор үүнийг хийлгэх болно гэж Трамп тодорхой тайлбар хийхгүйгээр хэлсэн байна. 

Харин Зеленьский оройн мэдэгдэлдээ Трамптай хийх яриа хэлэлцээрийн үеэр аюулгүй байдлын баталгааг нэн тэргүүнд тавихаа мэдэгдээд, АНУ-ын тусламжийг үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Миний хувьд болон дэлхийн дахины хувьд Америкийн тусламжийг зогсоохгүй байх нь чухал юм. Энх тайванд хүрэх замд хүч чадал хэрэгтэй гэж тэр хэлэв. 

Мөн одоогийн гэрээний төсөлд Украиныг АНУ-ын цэргийн тусламжийн хариуд хэдэн зуун тэрбум доллар төлөх ёстой өр төлөгч мэтээр тусгаагүй нь хамгийн чухал зүйл гэж Зеленьский хэлсэн байна.

Цааш нь Энэ гэрээ нь ирээдүйн аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг байж болох юм... гэрээ бол гэрээ, гэхдээ бид илүү өргөн хүрээтэй алсын харааг ойлгох хэрэгтэй гэж хэлээд, Энэ хэлэлцээр амжилттай болж магадгүй эсвэл чимээгүйхэн өнгөрч магадгүй. Амжилттай болох эсэх нь Ерөнхийлөгч Трамптай хийсэн бидний ярианаас хамаарнагэж хэлжээ.

Гурван жилийн өмнө Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ-ын Конгресс Украинд 175 тэрбум долларын тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн. Гэхдээ Трамп Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээг ямар нэгэн тайлбаргүйгээр 350 тэрбум доллар болсон гэж удаа дараа мэдэгдээд байгаа. 

Трамп тангараг өргөснөөсөө хойш дайныг зогсоох хүчин чармайлтаа эрчимжүүлсэн бөгөөд хоёрдугаар сарын 12-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан. 

Мөн Орос-Америкийн төлөөлөгч нарын уулзалт хоёрдугаар сарын 18-нд Саудын Арабт болсон бол дараагийн уулзалт өнөөдөр Истанбулд болох гэж байна.

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #Доналд Трамп, #газрын ховор элементийн гэрээ,