Польшийн хилчид хүний эд эрхтэн худалдаалдаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтарч, 56 бөөр худалдсан хэргээр Казахстаны шүүхээс 12 жилийн хорих ял сонссон Украины эмэгтэйг саатуулжээ.
Интерполын улаан булант зар мэдээний дагуу Ксения П. хэмээн тодорхойлсон 35 настай эмэгтэйг Польш, Украины хоорондох төмөр замын гарам дээрээс саатуулсан болохыг Пржемысль дахь прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Марта Петковска мягмар гарагт мэдэгдсэн байна.
Энэ эмэгтэй нь 2017-2019 оны хооронд хууль бусаар хүний эд, эд эрхтэн цуглуулж, хар зах дээр худалддаг олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтарч ажиллаж байсан бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан аж.
Мөн ашиг хонжоо олох зорилгоор Казахстан, Армени, Азербайжан, Украин, Киргиз, Тажикистан, Узбекистан, Тайланд зэрэг улсад гэмтэж бэртсэн 56 хүний бөөрийг хууль бусаар авсан хэрэгт буруутгагдаж байжээ.
Польшийн прокурорууд түүнийг Казахстанд шилжүүлэн өгөхийн тулд долоо хоног түр баривчлах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Эх сурвалж: Reuters

#Казахстан, #Польш, #УКраин, #эрхтний наймаа,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557