Бямба гарагт АНУ болон олон улс дахь “Tesla”-ийн 200 гаруй худалдааны танхимын гадаа Илон Маскийг эсэргүүцсэн өргөн хүрээний жагсаал болох гэж байна.

Зорилго нь Маскийн хийж буй цомхотгол, төсвийн таналт, фашист мэндчилгээ, агентлагуудыг бүхэлд нь татан буулгаж байгааг эсэргүүцэх, түүнийг хүчтэй эсэргүүцэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд харуулах явдал аж.

Tesla Takedown”-ын зохион байгуулагчид Маскийг төрийн ажилд оролцож байгаа цагт үүсгэн байгуулсан компанийг нь эсэргүүцсээр байхаа мэдэгджээ. Тус бүлэглэл цахим хуудсандаа Маскийг “Tesla-аар босгосон хөрөнгөөрөө манай ардчиллыг үгүй хийж байгаа учраас хариуд нь “Tesla-ийн эсрэг арга хэмжээ авах болногэж бичсэн байна.

Зарим орон нутгийн бүлгүүд Tesla Takedown”-тай хамааралгүйгээр, бие даан эсэргүүцлийн хөдөлгөөнөө зохион байгуулах гэнэ.

Ерөнхийдөө жагсагчид хүмүүсийг “Tesla”-ийн автомашин худалдаж авахгүй байх, хувьцааг нь зарж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байгаа аж.

Маскийг Засгийн газрын үр ашгийн хэлтэс (Doge)-ийг удирдаж эхэлснээс хойш “Tesla”-ийн эсрэг эсэргүүцэл улам бүр нэмэгдэж, компанийнх нь санхүүгийн үзүүлэлтүүд мууджээ. Трамп тангараг өргөснөөс хойш “Tesla”-ийн хувьцаа 35 гаруй хувиар унаж, борлуулалт нь огцом буурч, хуучин автомашиных нь дахин борлуулалтын үнэ бүх цаг үеийн доод түвшинд хүрсэн байна. Маскийн өөрийн хөрөнгийн үнэлгээ 25%-иар буюу 100 тэрбум доллароор буурчээ.

Тангараг өргөх ёслолын үеэр Маск нацист маягийн мэндчилгээ дэвшүүлсний дараа зарим эзэмшигчид нь “Tesla”-ийн автомашинаа зарж, дургүйцлээ илэрхийлж байв.

Гэхдээ хоёрдугаар сарын дунд үеэс эхэлсэн “Tesla Takedown” хөдөлгөөн “Tesla”-ийн уналтад голчлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. 

Энэ сарын эхээр Трамп Цагаан ордны гадаа “Tesla”-ийн седан загварын автомашин дотор сууж, дотор салоныг нь гайхан магтаж, худалдаж авахаа мэдэгдсэн. Трамп мөн компанийн эсрэг жагсаалыг буруушаагаад, худалдааны танхимуудынх нь эсрэг аливаа зохисгүй үйлдлийг дотоодын терроризмд тооцохоо анхааруулсан юм.

Гэсэн ч эсэргүүцлийн хөдөлгөөн улам өргөжин тэлсээр байгаа ба бямба гарагийн жагсаалд хамгийн олон хүн оролцох төлөвтэй байна. Мэйн мужийн Уотервиллээс Хавайн Хонолулу хүртэл 213 газарт эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Австрали, Финланд, Герман зэрэг олон улсын 32 байршил багтжээ.

“Tesla”-ийн эзэмшигчид хүртэл ​​эсэргүүцлийн жагсаалд нэгдэж байгаа ба зарим нь машин дээрээ Илоныг галзуурахаас өмнө би үүнийг худалдаж авсан гэсэн наалт наасан байна.

Эх сурвалж: The Guardian

#Tesla, #илон маск, #эсэргүүцлийн жагсаал,