Хятад улс Тайваний орчимд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт эхлүүлж, арлын удирдагчдыг ардчилсан дэглэмтэй арлыг дайнд түлхэж буй “салан тусгаарлагчид”, “шимэгчид” хэмээн хочилжээ.
Сургуулилалтыг мягмар гарагийн өглөө урьдчилан мэдэгдэлгүйгээр эхлүүлсэн байна. Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА)-ийн зүгээс сургуулилалтыг Тайваний засгийн газарт “хатуу анхааруулга” өгөх зорилготой хэмээн тайлбарлажээ.
Ажиллагааг удирдаж буй Хятадын зүүн театрын командлалын мэдэгдэлд өгүүлснээр сургуулилалтад тэнгисийн цэрэг, арми, пуужингийн хүчин оролцож байгаа ба далайн болон агаарт байлдааны бэлэн байдлыг шалгах, нутаг дэвсгэрт бүрэн хяналт тогтоох, далай болон хуурай замын байд цохилт өгөх, бүслэлт хийх зэрэгт чиглэх гэнэ.
Тайваний Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр үүрийн 6:00 цагийн байдлаар арлын эргэн тойронд ХАЧА-ийн 19 хөлөг онгоцыг илрүүлсэн бөгөөд хариуд нь нисэх онгоц болон тэнгисийн цэргийн хөлөг онгоц илгээж, далайн эрэгт пуужингийн систем байршуулсан байна.
Бээжин Тайванийг Хятадын нутаг дэвсгэр гэж маргадаг ба арлыг цэргийн хүчээр булаан авах санааг үгүйсгэдэггүй. Хэдийгээр шинжээчид Хятадыг Тайваний эсрэг бүрэн хэмжээний цэргийн довтолгоо эхлүүлэх болоогүй гэж үздэг ч Хятад улс армиа бэхжүүлэх тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасаар байгаа юм. Мөн цэргийн сургуулилалт зохион байгуулах болон бусад албадлагын арга хэрэгслийг ашиглан Тайваньд тогтмол шахалт үзүүлж ирсэн.
Хятадын Тайваний асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлян “Тайваний тусгаар тогтнол гэдэг нь дайн гэсэн үг, харин Тайванийг тусгаар тогтнолд хөтөлнө гэдэг нь Тайваний ард түмнийг дайны аюултай нөхцөл байдал руу түлхэж байна гэсэн үг” гэж өнөөдөр мэдэгджээ.
Сургуулилалт эхэлсний дараа ХАЧА мөн суртал ухуулгын агуулгатай хэд хэдэн дүрс бичлэгийг цацсан байна. Нэг бичлэгт нь Тайваний Ерөнхийлөгч Лай Чинг-тэ-г “шимэгч” хэмээн нэрлэжээ.
Өөр нэг бичлэгт нь түүнийг сөрөг хүчний зүтгэлтэн асан Ко Вэн Жег торонд хорьж байгаа мэтээр дүрсэлсэн байна. Ко нь авлигын хэргээр шоронд хоригдож байгаа ч зарим дэмжигчид нь үүнийг улс төрийн хавчлага гэж үздэг байна.
Эх сурвалж: The Guardian

#Тайвань, #ХЯтад, #цэргийн сургуулилалт,