Аутизмыг таниулах зорилготой “Autism Fair 2025” мэдээллийн яармаг боллоо.
-Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш нийгэмд чиглэсэн олон нийтийн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай-
2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр НҮБ-ын бүх гишүүн орнуудыг Аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулах арга хэмжээ авахыг уриалсан байдаг.
Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 14609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 2395 аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бий гэсэн статистик тоо байдаг.
Манай улсын хувьд энэ өдөр Аутизмыг таниулах аян өрнүүлж, төрийн бус байгууллагуудтай хамтран сэтгэл судлал, боловсролын чиглэлээр суралцдаг оюутан, цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт чиглэсэн аутизмын мэдлэгийг сайжруулж, чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр багагүй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийхэд анхаарч, дэмжин ажиллаж байна.
Аутизм бол ямар нэг төрлийн өвчин биш, хөгжлийн өвөрмөц онцлог гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч ойлгох, эцэг, эхчүүд хүүхдүүддээ энэ төрлийн онцлогтой үе тэнгийн найзуудаа ойлгож, хүндэтгэх хүний эрхийн мэдрэмжийг төлөвшүүлэхийг уриалж байна.
Гэрэл зургийг MPA.mn

Шинж тэмдгүүд 3 хүртэл нас:
-Инээх инээмсэглэх нь ховор
-Дуу авиа, нүүрний хувирлыг дуурайдаггүй
-Шулганадаггүй, гангадаггүй
-Нэрээр нь дуудахад хариу үзүүлэхгүй
-Нүд рүү хардаггүй
-Өөртөө анхаарал татах гэж оролддоггүй
-Дохио зангаа хэрэглэдэггүй
-Солгой баруун нь мэдэгддэггүй
-Хэвийн бус байдлаар суудаг, зогсдог
-Гар хөлөө өвөрмөц байдлаар хөдөлгөдөг
-Хариу үйлдэл удаан

Шинж тэмдгүүд 3-6 нас:
-Нүүр рүү, нүд рүү хардаггүй
-Дуудахад сонсоогүй юм шиг байдаг
-Хэлд орохгүй, оройтож хэлд орно, давтаж хэлдэг
-Тоглоомоор тоглохгүй
-Тоо, үсэг, дүрсэнд хэт дурладаг
-Дохио зангаа ойлгодоггүй
-Давтамжтай үйлдэл хийдэг /гараа сэгсрэх, эргэлдэх…/
-Нэг хэвийн байдлыг шаарддаг
-Гар хөлөө эвгүй нугалж эвхдэг
-Хөдөлгөөний эвсэлгүй

Насанд хүрэгчид:
Хэрвээ танд доорх шинжүүд бүгд байдаг ба амьдралд тань саад бэрхшээл учруулдаг бол аутизмын нэг төрөл болох Аспергерийн хам шинжтэй байх магадлалтай учраас мэргэжлийн байгууллагад хандаарай.
-Нийгмийн янз бүрийн нөхцөл байдал миний хувьд ойлгомжгүй байдаг
-Уулзангуутаа яриа эхэлж хүнтэй ярилцах нь боломжгүй санагддаг
-Аливаа хүнтэй ярилцахдаа би өөрийн тухай, эсвэл өөрийн сонирхлын тухай ярих гээд байдаг
-Аливаа зүйлийн жижиг хэсэг (деталь) ба бодит баримт болсон мэдээллийг (факт) би амархан ойлгож тогтоож авдаг
-Бусад хүний бодол, сэтгэлийг таамаглаж, ойлгох нь надад хэцүү байдаг
-Зарим зүйл дээр би маш урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг
-Хүмүүс намайг бүдүүлэг гэж их хэлдэг ч би санаатайгаар бүдүүлэг байдаггүй
-Би цөөн зүйлийг маш гүн сонирхдог
-Би зарим зүйлийг тогтсон хэв маягаар, давтамжтай хийдэг
-Хүнтэй найз болох, найзлах надад их хэцүү байдаг

#онцолсон, #live, #Аутизм, #“Autism Fair 2025” мэдээллийн яармаг,