Лхагва гарагт Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д импортолж буй бүх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн суурь татвар ногдуулж, олон арван оронд нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөгөө зарлалаа.
Ингэхдээ Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд өмнө нь ногдуулсан 20%-ийн татвар дээр нэмж 34 хувийн татвар ногдуулах болсноор татварын хувь хэмжээ нь 54%-д хүрэхээр болжээ. АНУ ойрын холбоотнуудадаа, тэр дундаа Европын холбоонд 20%-ийн татвар, Японд 24%-ийн татвар ногдуулахаар төлөвлөсөн байна.
Цагаан ордны эх сурвалжийн хэлснээр татварын шинэчлэл нь дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд нийт 60 орчим улс оронд үйлчлэх болно. Харин суурь 10 хувийн татвар бямба гарагаас эхлэн хэрэгжих гэнэ.
Трамп энэ арга хэмжээгээ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд тавьсан татвар болон бусад тарифын хариуд хэрэгжүүлж буй “урвуу” арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Мөн энэ шийдвэр нь дотоодод ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж тэрээр үзэж байна.
Гэхдээ гадны эдийн засагчид өндөр татвар ногдуулснаар дэлхийн эдийн засгийг удаашруулж, уналтад орох эрсдэлийг нэмэгдүүлж, АНУ-ын дундаж гэр бүлийн амьжиргааны өртгийг хэдэн мянган доллароор нэмэгдүүлж болзошгүйг анхааруулж байгаа.
АНУ-ын хоёр том худалдааны түнш болох Канад болон Мексикийн олон бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан тул нэмж татвар ногдуулаагүй байна.
Мөн зэс, эмийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагч, модон материал, алт, эрчим хүч болон АНУ-д байхгүй зарим ашигт малтмал зэрэг зарим бараа бүтээгдэхүүн лхагва гарагт зарласан татварын өөрчлөлтөд хамаарахгүй.
Түүнчлэн Трамп лхагва гарагт Хятадаас 800 доллар ба түүнээс доош үнэ бүхий захиалгын бараа бүтээгдэхүүнийг татваргүй тээвэрлэхийг зөвшөөрдөг худалдааны цоорхойг хаах тушаалд гарын үсэг зурав. Энэхүү тушаал нь Хятад, Хонконгийн бараа бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд тавдугаар сарын 2-оос хэрэгжиж эхлэх гэнэ.
Гэхдээ Трамп хагас дамжуулагч, эмийн бүтээгдэхүүн, чухал ач холбогдолтой ашигт малтмалд чиглэсэн бусад татварыг төлөвлөж байгааг албаны хүн хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Трамп автомашины импортын татварыг нэмэх төлөвлөгөөгөө зарласан нь пүрэв гарагаас мөрдөгдөж эхэлж байна. Тэрээр мөн өмнө нь ган, хөнгөн цагаа зэрэг 150 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн татвар ногдуулсан.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #худалдааны дайн, #Чөлөөлөлтийн өдөр, #импортын татвар,