Хятад Улс Америкийн бараанд 34 хувийн татвар ногдуулах шийдвэрээ цуцлахгүй бол хариу арга хэмжээ авна гэдгээ Ерөнхийлөгч Дональд Трамп анхаарууллаа. Тэрбээр “Америкийн эсрэг нэмэлт татвар тогтоосон аль ч улсад бид илүү өндөр татвараар хариу барих болно” гэж онцлоод БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн нэмэлт татвар тогтоож чадна хэмээн мэдэгдлээ.
Хэрэв нэмэлт 50 хувийн татвар ногдуулбал БНХАУ-аас импортлох зарим бараа бүтээгдэхүүнд гуравдугаар сард тогтоосон 20 хувь, өнгөрсөн долоо хоногт зарласан 34 хувьтай нийлээд нийт 104 хувийн татвар ногдоно гэсэн үг.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам “Энэ бол нэг талыг барьсан явцуу шийдвэр, эдийн засгийн дээрэлхэл. Хятад Улсыг сүрдүүлэх нь зөв алхам биш” гэж мэдэгдсэн байна.
Импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараас улбаалан дэлхийн хөрөнгийн зах зээл савлаж, АНУ, Европ, Японы гол индексүүд унасан.
Үүний зэрэгцээ улс орнууд татварын асуудлаар Цагаан ордонтой хэлэлцээр хийхийг зорьж эхэллээ. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трамп “Яг одоо АНУ-ын эрх ашиг нэгдүгээрт тавигдана. Бид 36 их наяд ам.долларын өртэй байна. Тиймээс шударгаар хэлэлцээр хийх цаг ирсэн” гэж татварын асуудлаар баримталж буй байр сууриндаа бат зогсохоо илэрхийлсэн юм.
Эх сурвалж: BBC News

#АНУ, #Трамп, #ХЯтад, #50 хувийн нэмэлт татвар,