Дэлхийн кофены хамгийн том сүлжээ “Старбакс” компанийн борлуулалт өсөж байна. Тодруулбал, гүйцэтгэх захирал Брайан Никколын хэрэгжүүлж буй шинэ стратегийн үр дүнд тэд сүүлийн хоёр жил хагасын хугацаан дахь хамгийн өндөр борлуулалт хийжээ. 

Тус компани Хойд Америкийн зах зээл дэх борлуулалтаа хоёрдугаар улиралд 7.1 хувиар өсгөж чадсан бөгөөд үүний дүнд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, компанийн хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн байна. Хэдийгээр борлуулалт ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгаа ч ашгийн түвшин хүлээлтэд хүрэхгүй байгааг шинжээчид онцолж буй. 

Брайан Никкол компанийнхаа үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ажилтнуудын тоог нэмэгдүүлэн, үүнд 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь ашиг буурах гол шалтгаан болж байна. Хоёр жилийн өмнө тус компанийн үйл ажиллагааны ашгийн түвшин 18 хувьтай байсан бол энэ оны хоёрдугаар улиралд 9.9 хувь болж буурсан байна. Компанийн удирдлагуудын зүгээс эхлээд борлуулалтаа өсгөж, дараа нь ашигт ажиллагааг сайжруулахад анхаарна гэдгээ мэдэгдсэн бөгөөд ажилтнуудын тоог цаашид ч тогтвортой хадгалах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Reuters 

#Старбакс,