Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Израилын тал Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагааны хяналтын бүсээ  өргөтгөн шинэчилсэн газрын зургаа тусламжийн байгууллагуудад хүргүүлжээ. Шинэ газрын зурагт тусгасан улбар шар шугам бүхий хязгаарлалтын бүс нь Газын зурвасын газар нутгийн бараг гуравны хоёр буюу 64 орчим хувийг Израилын цэргийн хяналтад багтаажээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн дагуу тогтоосон "шар шугам" буюу цэргийн байршлын хил хязгаарыг тэд ийнхүү нэмж өргөтгөсөн байна. Израилын зүгээс уг өөрчлөлтийг хүмүүнлэгийн тусламжийн цувааны аюулгүй байдлыг хангах, цэргийн үйл ажиллагааг зохицуулах зорилготой  хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр энэ нь палестинчуудын амьд явах эрхэд шууд заналхийлж байгааг олон улсын байгууллагууд анхаарууллаа.

Гуравдугаар сарын дунд үеэс хойш уг хязгаарлалтын бүсэд UNICEF болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гурван ажилтан Израилын цэргийн цохилтод өртөж амиа алдаад байна. Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар, Израилын арми хяналтын шугамаа урьдчилан мэдэгдэлгүйгээр байнга өөрчилж байгаа нь дүрвэгсдийн хуаранд орогнож буй иргэдийн амь насанд заналхийлж буй хэрэг аж. 

Эх сурвалж: Reuters 

#Газын зурвас,