Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Итали улсаас хууль бусаар алдагдсан түүх, соёлын нэн үнэт 337 олдворыг АНУ эх оронд нь албан ёсоор буцаан өглөө. Ромын эзэнт гүрэн, эртний Грек, Этруск болон Египетийн үед хамаарах баримал, зоос, үнэт эдлэл, керамик эдлэл зэрэг эдгээр ховор олдворыг Ром хотноо хүлээн авчээ. Түүхэн дурсгалт газруудаас хууль бусаар малтсан олдворуудын далд худалдааг таслан зогсоохоор Итали улс сүүлийн хэдэн арван жилийн турш тэмцэж байгаа юм. Энэ удаад тэд Вашингтонтой хамтран ажилласны дүнд түүхийн нандин өвүүдийг буцаан авч чадсан байна. 

Эдгээр өвийн дунд НТ I зуунд хамаарах, 1960 онд Ромын музейгээс хулгайлагдсан Македонийн Александр хааны толгойн гантиг баримал, мөн Геркуланум хотоос алдагдсан хүрэл баримал зэрэг онцгой үнэ цэнтэй бүтээлүүд багтжээ. Эдгээр олдворын дийлэнхийг буюу 221-ийг нь Нью-Йорк хотын прокурорын газраас явуулсан шалгалтын дүнд илрүүлсэн байна. Италийн Соёлын сайд Алессандро Жули соёлын өвийг хамгаалах нь үндэсний ой санамж, ижилслийг хамгаалж, ирээдүй хойч үедээ соёлын үнэ цэнийг өвлүүлэн үлдээж буй хэрэг хэмээн онцолсон бөгөөд буцаан авчирсан олдворуудыг Италийн өнцөг булан бүрт орших уугуул нутаг, музейнүүдэд нь эргүүлэн байршуулахаар төлөвлөж байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Итали улс, #Түүх соёлын үнэт олдвор,