Дэлхий даяар жил бүр 75 сая тонн хуванцрыг ангилан цуглуулдаг ч зөвхөн 38 сая тонныг нь л дахин боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгдэж буй шинэ хуванцрын ердөө есөн хувийг л дахин боловсруулдаг бөгөөд энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд огт ахиагүйг судлаачид анхаарууллаа. “Communications Earth & Environment” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, 2022 онд үйлдвэрлэсэн 437 сая тонн шинэ хуванцрын зөвхөн есөн хувь нь л дахин боловсруулсан түүхий эдээс гарчээ. Үүний зэрэгцээ АНУ зэрэг хуванцрын хэрэглээ өндөртэй улс оронд энэ үзүүлэлт бүр ч доогуур, ердөө таван хувьтай байна.
Харин Япон, Хятад, Европын холбооны улсууд хуванцрыг шатаах аргаар боловсруулж эхэлсэн аж. Гэхдээ хуванцар шатаах явцад хорт бодис ялгардаг бөгөөд түүнийг хянах өндөр технологи, хуулийн нарийн зохицуулалтыг даруй гаргах шаардлагатайг эрдэмтэд анхааруулж байна. Хуванцар нь байгаль орчныг бохирдуулж, хүн, амьтдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтад саад болдог тул шинээр хуванцар үйлдвэрлэхийг аль болох багасгах нь хамгийн зөв гарц гэдгийг судалгаанд онцлов.
Эх сурвалж: Euronews

#ХОГ, #хуванцар, #хуванцар хаягдал, #Хуванцар хог,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557