Энэ жил гурав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж буй монголын “Гэрэл зургийн долоо хоног” цогц арга хэмжээ “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор өнөөдөр улсын хэмжээнд нээгдэж байна.
Дэлхийд 1830-аад оны дунд үед гэрэл зураг үүсэж хөгжсөнөөс хойш тун удалгүй монголчууд гэрэл зурагт анх дүрсээ үлдээсэн түүхэн баримтын он цагийг тодруулсан “шинэ” зураг болон урьд өмнө дэлгэгдэж байгаагүй ховор нандин зургуудаар мэлмий гэрэлтүүлсэн  долоо хоногийг эхлүүлж буй нь энэ юм.

Монгол улсад албан ёсоор 1935 онд гэрэл зургийн алба байгуулагдсанаас өдгөө 90 жилийн ой тохиож буй хэдий ч монголчууд анх 1845 онд гэрэл зурагт дүр төрхөө буулгаж гэрэл зургийн түүхээ эхлүүлсэн нь 90 жил урагшлан 180 жилийг бүтээсэн болохыг монгол нутагт гэрэл зураг авсан түүхэн баримт, тухайн зураг, хэвлэгдсэн ном бүтээлээр гэрчлэн олон нийтэд танилцуулж буй нь “Мongolian photo week-2025” арга хэмжээний онцлох үйл явдал болж байна.

Энэ жилийн фото өдрүүдээр түүх, байгаль, орчин үеийн сэдэвт гэрэл зургийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, танин мэдүүлэх, үзэсгэлэнт эх орон, түүх, өв соёлоороо бахархах үзэл, хандлагыг нэмэгдүүлэх, гэрэл зургийн хөгжил, нийгмийн үүрэг, нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж, үндсэн, тусгай, салбар үзэсгэлэнгүүдийг нийслэлд монголын уран зургийн галерей, театрын музей, бусад арт галерейнууд, аймгуудад орон нутгийн музей, галерейдэд тус тус гаргаж байна.
Тодруулбал: Үндсэн үзэсгэлэн болох “Монголын түүх гэрэл зурагт”, “Монголын сайхан орон”, “Гэрлээр зурсан сэтгэлгээ” үзэсгэлэнгүүд Монголын уран зургийн галерейд байрлаж,  баримтат гэрэл зургийн “Өв” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд, "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2024" олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд, “Нарт тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд, “Тал нутгаас тавхай чинээ” гэрэл зургийн үзэсгэлэн “Уран зургийн галерей”-д  тус тус тавигдлаа. 
          
Гэрэл зургийн өдрүүдийн хөтөлбөрт арга хэмжээгээр “Монголын түүх гэрэл зурагт”, “Go Mongolia Day”, “Хэвлэлийн гэрэл зураг”, “Баримтат гэрэл зураг, гэрэл зураг сонирхогчид”, “Залуу гэрэл зурагчин уран бүтээлчид”, “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй зурагчид”-ын тус тусын өдөрлөгүүдийг зохион байгуулах бөгөөд мэдээлэл, танилцуулга, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, хэлэлцүүлгүүд явагдах юм. 
Тухайлбал: “АI технолгийн гэрэл зурагт үзүүлэх нөлөө, эерэг ба сул тал” яриа,
Хар цагаан фото лабораторид хэрхэн ажиллах вэ? үзүүлэх ажил /darkroom/, Контемпорари уран бүтээлч залуусын “Гэрлээр зурсан сэтгэлгээ” тусгай үзэсгэлэнд тавьсан зургуудын тухай яриа, “Тусгай сонирхлын гэрэл зургийн аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх нь” санал, ярилцлага, “Сэтгүүлзүйн тайлбар шаардсан мэдээллийн тухай”, “Монголын фото сэтгүүл зүйн хөгжлийн судалгаа”, “Монголын анхны гэрэл зургийн он цагийг тогтоох нь”, “Маршал Чойбалсангийн түүхэн гэрэл зургийн тухай” сэдэвт илтгэлүүд тавигдана.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй залуу гэрэл зурагчдын “Улсын анхдугаар уралдаан”-ны шалгаруулалт, шагнал гардуулах ёслол “Гэрэл зургийн долоо хоног”-ийн долоо дахь өдөр болж өндөрлөнө. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Мongolian photo week-2025, #Гэрэл зургийн долоо хоног,