Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон “Габо паблишинг”-ээс хамтран “Мишеле лицейн монгол сурагчид” /1926-1930/ сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж үзэгч өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 11:40 цагт Norphei Art Gallery (БлюМон)-д нээлтээ хийлээ.
Гэрэл зургийг MPA.mn
Түүхийн хуудас сөхвөл, БНМАУ-ын төр засгийн бодлогоор дунд сургуулийн боловсролтой 35 хүүхэд залуусыг 1926-1930 онд Герман, Франц улсад сургасан бөгөөд тэдгээр хүүхдүүд хожим шинэ Монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон билээ.
Ардын Засгийн газрын 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны 7 дугаар сараас эхлэн Франц улсад суралцаж эхэлсэн бөгөөд тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр Парис хотноо хүргэж өгчээ. Мөн оны намар тэдгээр сурагчид дээр нэмэгдэн Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар очсон агаад тэд Сорбонны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцах болсон аж. Манай сурагч, оюутнууд 1926-1930 онд Франц улсын Парис хотноо Мишеле лицей, Сорбонны их сургууль, “Коллеж дэ Франс” зэрэг сургуульд суралцаж, өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар сургуулийг нь төгсгөлгүй эгүүлсэн татсан билээ.
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон тэдгээр хүүхдүүд улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Тухайлбал, сурагч Ж.Дүгэрсүрэн 1945 онд хилс хэргээр шоронд хоригдож, 1946-1948 онд нутаг заагдан амьдарч байсан бол сурагч Л.Намсрайд “Франц, Герман, Япон гурван улсын тагнуул” хэмээх гүжир ял тулгаж, давж заалдах эрхгүйгээр таслан шийтгэж цаазаар авсан билээ. Түүнчлэн тэдгээр сурагчдыг Франц улсад суралцах хугацаанд нь удирдан чиглүүлж байсан бараг бүх багш нарыг “хувьсгалын эсэргүү” гэх хилс хэргээр цаазаар авсан бол оюутан М.Гомбожав шоронд нас барж, оюутан Ц.Бадамжавын хувь заяа орвонгоороо эргэн эмгэнэлтэйгээр төгссөн.
Харин хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тэсч үлдсэн сурагч Т.Аюурзана хожим Төрийн шагналт, Гавьяат мал зүйч, академич болсон бол сурагч Ж.Дүгэрсүрэн газар зүй, эрдэс судлалын шинжлэх ухааны анхны доктор болж алдараа мөнхөлсөн билээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд БНФУ-д айлчлахдаа Мишеле лицей ахлах сургуулиар зочлож, танилцсан юм. Энэ нь 1926 онд Эрдэнэбатхан сайд тус сургуульд зочлосноос хойш 93 жилийн дараа Монгол Улсын Боловсролын салбарын сайд айлчилсан хэрэг байв.
Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ 2025 онд тохиож буй бол монгол сурагч, оюутнууд Герман, Франц улсад суралцаж эхэлсний 100 жилийн ой ирэх 2026 онд болно.
Энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 4 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд дэлгэгдэнэ.

#онцолсон, #МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн, #Мишеле лицейн монгол сурагчид, #баримтат гэрэл зургийн үзэсгэлэн,