Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа Оросын армид цэргүүдээ илгээснээ БНАСАУ анх удаа баталгаажуулсныг “Guardian” мэдээллээ.
Умард Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлагийн дамжуулснаар, ОХУ-ын Курск мужаас украин цэргүүдийг шахан гаргасан нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны түвшинг харуулсан явдал болсон гэж тус улсын удирдагч Ким Жон Ун онцолсон байна.
Курскийн тулааны дараа тэрбээр “Эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, шударга ёсны төлөө тулалдсан цэргүүд бол баатрууд” гэж Украинд дайтаж байгаа цэргүүдийнхээ талаар мэдэгджээ.
2024 онд Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд цэргүүдээ илгээх шийдвэрийг гаргасан бөгөөд нийт 14000 цэрэг явуулсан гэж Украины тал мэдээлж байв. Мөн солонгос цэргүүд хуягт техник, дрон ашиглах туршлага дутмаг ч байлдааны нөхцөлд хурдан дасан зохицож байгааг ч гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Guardian, Reuters

#УКраин,