Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газрын хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн (Төрийн болон албаны нууцын тухай хууль) шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албаны нууцын жагсаалтад албаны 894 нууц байна. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно” гэлээ.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй байх” гэсэн зарчмыг тусгасан боловч төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

#онцолсон, #live, #Албаны нууцын жагсаалт,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557