Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос морин уралдааны талаар уриалга гаргаж, мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд “Арвагар хээр” холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ААУяач С.Нэргүй, ААУяач М.Энхбаатар, ААУяач Д.Мандахбаяр, Холбооны гүйцэтгэх захирал, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Ю.Үнэнбүрэн нар оролцов.

Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” холбоо нь ММСУХ-ноос дөрвөн удаа улсын шилдэг салбар холбоогоор шалгарч, Хүй долоон худагт “Их бодь суварга”, Өвөрхангайд “Морин их шүтээн” цогцолбор байгуулах, “Их хурд-4” уралдаан зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

Уяачдын зүгээс морин уралдаан “монгол” ба “эрлийз” гэсэн маргаанаас үүдэн сүүлийн жилүүдэд доройтож, уяачид болон унаач хүүхдийн тоо буурч байгааг онцоллоо. Хэрэв энэ байдал үргэлжилбэл ойрын 5 жилд улсын наадамд 20-30 морь уралдах хэмжээнд хүрч болзошгүй гэв.

Иймд хөдөө орон нутгийг эзэнтэй байлгах, хүүхдийг уламжлалт өв соёлд сургах, морин уралдааныг зөв зохицуулалттай хөгжүүлэх, хаврын уралдааныг сэргээх шаардлагатай гэж үзжээ.

Уяачид “Алсыг харж амьдарцгаая, боломж хязгаарлагдлаа” уриалгыг олон нийтэд түгээж, дэмжихийг уриаллаа.

УРИАЛГА

Үндэсний их өв соёл түүний нэгэн мөчир морин уралдааны соёлыг хамгаалж, бие даан хөгжүүлэх тухай:

Монголчуудын дэлхийд данслагдсан үндэсний их өв соёл болох үндэсний морин уралдаанд тулгарч буй сорилт, эрх зүйн зөрчил, хөгжлийн чиг баримжааны тодорхойгүй байдлыг оновчтой шийдвэрлэх зорилгын хүрээнд Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” уяачдын холбооноос зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Улс, аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөн”-өөс дараах бодлого, зарчмыг санал дэвшүүлж, Монголын нийт уяачид, төрийн болон төрийн бус байгууллагуудыг эв санаагаа нэгтгэн хамтран ажиллахыг уриалж байна.

Нүүдэлчдийн их соёлын өвийг тээж хөдөө эзэнтэй байлгаж буй Мөнх тэнгэрийн дорх, мөнх амьдралын хэлхээт нүүдэлчин ахан дүүс ээ! Хүн төрөлхтөн 10,000 жилийн турш байгалаас тасарч, өөрсдийн бүтээсэн хиймэл “Нийгмийн систем”-дээ төөрч, дэлхий нийтээрээ өнөөдөр мухардлын ирмэгт ирээд байна.

Энэ нийгэм байгалийг эзэрхэж, өмчилж, устгаж ирсэн бол нүүдэлчин бид байгалийн жамыг тээж, хамгаалж, зохицож ирсэн. Дэлхий нийтээр хайж буй тэрхүү “амьд үлдэх нууц” бидний цусанд, бидний ахуйд, бидний сэтгэлгээнд хадгалагдаж байна.

Энд зөвхөн уяач, морь уралдуулах тухай яригыг эрхэмлээгүй энэ их соёлын өвийг тээж малчид, нүүдэлчдийн их амар амгалангийн тухай ярих цаг болсныг түмэн олонд хүргэж байна.

Нэг. Үндэсний уламжлалт морин уралдааны эрх зүйн тусгай ангиллыг бий болгох.

Монгол адууг бага насны хүүхдээр унуулан алсын зайд уралдуулдаг уламжлалт морин уралдаан нь спортын, бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлийн уралдаанаас мөн чанарын хувьд ялгаатай, нүүдэлчдийн соёлын өвийн бүрэлдэхүүн хэсэг мөн.

Иймд:

1.1 Улс, аймаг, сумдын Үндэсний их баяр наадмын морин уралдааныг 2026 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн уралдах морьдыг MNS 4099:2025 стандартын дагуу ялган бүртгэх үндэсний хэмжээний нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

1.2 Нүүдэлчин ардын уламжлал, зан заншлын хүрээнд сум, орон нутагт иргэдийн санаачилгаар зохион байгуулдаг (цагаан сар, овоо тахилга, шинэ гэр, хүүхдийн үс үргээх, алдар гавьяа тэмдэглэх зэрэг) морь уралдуулах уламжлалт зан үйлийг Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан соёлын өвийг хамгаалах, уламжлалаа дээдлэх суурь зарчимд нийцүүлэн “Үндэсний уламжлалт соёлын өвийн тусгай хэлбэр” гэж хүлээн зөвшөөрч, спорт, бизнесийн шинжтэй морин уралдаанаас эрх зүйн хувьд ялган ангилж, хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийн хамгаалалтыг хангасан аюулгүй байдлын тусгай шаардлага, зохицуулалтын хүрээнд захиргааны ерөнхий хоригт хамруулахгүй байх тусгай зохицуулалтыг хууль тогтоомжид тусган баталгаажуулах асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

Хоёр. Морин уралдааны тухай иж бүрэн хууль батлуулах тухай: Үндэсний уламжлалт морин уралдааныг хамгаалан хадгалахтай зэрэгцүүлэн, орчин үеийн морин уралдааны төрлүүдийг спорт, бизнес, аялал жуулчлалын чиглэлээр зохистой хөгжүүлэх эрх зүйн харилцааг иж бүрэн зохицуулсан “Морин уралдааны тухай хууль”-ийг Улсын Их Хуралд энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахыг уриалж байна. Уг хуульд дараах бодлогын зарчмыг тусгахыг санал болгож байна:

2.1 Монгол адууны генийн судалгааг бүрэн хийж баталгаажуулах, бүртгэлжүүлэх үндсэн монгол адуугаараа бахархах үнэт зүйлийг хойч залуу үедээ зөв төлөвшүүлэх ажлыг шат шатны байгууллагууд хамтын шийдвэрээр үргэлжлэн ажиллах

2.2 MNS 4099:2025 стандартад тэнцсэн адууг бүрэн бүртгэлжүүлэн 8-13 насны хүүхэд унах, бусад ангиллын адууг 14 дээш насны мэргэжсэн уралдаанчид унуулж уралдуулах; мэргэжлийн сургалт, гэрчилгээжүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэх.

2.3 Морин уралдааныг ямар ямар ангиллаар дагнан зохион байгуулах; хооронд нь холих уралдуулахгүй байхыг хориглох.

2.4 Адууг спорт, бизнесийн чиглэлээр насны ангиллаар зохион байгуулж, амжилтыг холбоод цол, болзолд хамааруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Гурав. Уяачдын ёс зүй, хариуцлагын манлайлал: Морь уяж, уралдуулж буй нийт уяачид дараах зарчмыг үнэт зүйл болгон хэвшүүлэхийг уриалж байна:

3.1 Уламжлалт нүүдэлчдийн Жам ёсыг, Ёс болон Төрийн хууль, дүрэм, журмыг чанд мөрдөж, төрөөс гаргасан шийдвэрийг хуульчлан биелүүлж ёс зүйтэй уралдуулах зарчмыг ухамсартайгаар хэрэгжүүлэх.

3.2 8–13 насны хүүхдээр зөвхөн үндэсний уламжлалт морин уралдаанд, бусад ангиллын уралдаануудад цаашид мэргэжлийн уралдаанчид унуулдаг тогтолцоонд шилжихийг дэмжих.

3.3 Орчин үеийн уяа сойлгын арга барилыг эзэмшихийн зэрэгцээ Монгол уяаны уламжлалт эрдэм ухааныг хадгалж, өвлүүлэн уламжлуулах үйл хэргийг түгээх. Үндэсний уламжлалт морин уралдаан бол спорт төдийгүй Монгол үндэсний соёл, ахуй, оюун санааны дархлаа юм. Түүнийг хамгаалах нь хориглох бус, зөв ангилж зохицуулах бодлогоор хэрэгжих учиртай.

Хурдан морины босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “АРВАГАР ХЭЭР” УЯАЧДЫН ХОЛБОО

Өвөрхангай аймаг, Арвайхээр хот 2026 оны 2 дугаар сарын 28

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #морин спорт, #хурдан морь, #Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбоо,